Цагаатгалд хамрагдаж чадалгүй мэдээлэл нь устсан олон хүн бий
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд 20 дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээ өглөөний есөн цагт Сонгинохайрхан уулан дахь Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөөс эхэлж өдөр нь ийнхүү үргэлжилжээ.
Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны сүүлчээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31,1 мянга хүн улс төрийн хэргээр хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогджээ. 18 мянган хүнд нөхөн олговор олгосон хэдий ч цагаатгалд хамрагдаж чадалгүй мэдээлэл нь устсан олон хүн байгаа салбар комиссын гишүүд нь хэлж байна.
“Ард түмэн татвараа төлөөд төрийг ажиллуулдаг. Намын тогтоолоор хийсэн хэлмэгдүүлэлтээ өөрсдийнхөө хөрөнгөөр арилгах ёстой. Бидний татвараар арилгаж болохгүй” гэж МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хэллээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү