23 мянган сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ
“Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан.
2015.11.13

23 мянган сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны долдугаар сарын 3-ны 126 дугаар тоот тогтоолоор “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан.

Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагтай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилготой тус үйл ажилааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 152 хороонд “Хөршийн өдөр” үйл ажиллагааг 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, 67500 гаруй иргэн хамрагдсан ажээ. 

Хөршийн хяналт хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэлснээр нийт 335 хөршийн хяналтын бүлэг байгуулан ажиллаж бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах, дүүрэг, хорооны оршин суугчид хоорондоо танилцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бүрдсэн байна.

2015 оны эхний 10  сарын байдлаар  олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас хэсгийн байцаагчтай хамтран гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 1610 газар, эмзэг цэгийн судалгаа, объектын 65, субъектийн 50 төрлийн бүртгэл, судалгааг хийж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 2300 иргэнд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллажээ.

 Мөн нийслэлийн 152 хороонд байрлалтай 102 хотхон, орон сууцны 44 хорооллын 1779 байрыг хариуцсан сууц өмчлөгчдийн 519 холбооны идэвхтэн гишүүд, хорооны хэсгийн 1800 ахлагч, орон сууцны харуул хамгаалалтад ажилладаг 65 аж ахуйн нэгж, 335 хөршийн хяналтын бүлгийн гишүүд, цагдаагийн алба хаагчидтай хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгнэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна. 

Үүрэг гүйцэтгэх хугацаанд гудамж талбай, олон нийтийн газар архидан согтуурч танхайрсан 850, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан 1665, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн танхайрсан 498, нийт 3013 дуудлага, мэдээллийг шалган шийдвэрлэхэд оролцож, зөрчил гаргасан 15 мянган иргэнд хууль тогтоомж биелүүлэх шаардлага тавьжээ. Мөн цагдаагийн байгууллагад хүргэн зөрчлийг шийдвэрлүүлж, 27 гэмт хэргийг илрүүлж, 185 хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна. 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 64 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран их, дээд сургуулийн 23 мянган сурагч, цэцэрлэгийн 3,6 мянга гаруй хүүхдийн дунд уулзалт өдөрлөг зохион байгуулж, “School police”-ийн эргүүлээр ажилласан 38 мянган эцэг, эхчүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ.