Дахин жижиглэвэл мөнгөний сонгууль болно
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2015.11.13

Дахин жижиглэвэл мөнгөний сонгууль болно

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

УИХ-д өргөн бариад буй Сонгуулийн хууль болон нэмэлт өөрчлөлтийн асуудлаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Хуулийн дагуу Сонгуулийн хууль зургаан сараас өмнө батлагдчихсан байх ёстой. 

Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн хууль, Су.Батболд нарын гишүүд, мөн Х.Тэмүүжин нарын гишүүд гээд гурван хуулийн төсөл байгаа. Тал, талаасаа хуулиа өргөн барьсан. Хамгийн сайн үр өгөөжтэй, сонгуулийн хууль гараасай гэж бодож байгаа. Иргэд, сонгогчидтой уулзаж байхад жагсаалтад байдаг олон хүнийг иргэдээс саналыг нь авдаг байгаач гэсэн зүйл яригдаж байсан. 

Бид өмнөх сонгуулийн хуулиар томсгосон тойрог гээд Завхан аймаг хоёр мандаттай нэг тойрог болоод явж байсан. Ахиад жижиглээд явчих юм бол мөнгөний сонгууль болно. Олон сонгогчийн саналыг бүрэн авах зүйл дээр дутагдалтай болно.

Сонгуулийн хууль дээр тойрог томсгосон хэвээрээ, нэрсийн жагсаалтад нам нь эрэмбэлээд оруулчихдаг биш, тодорхой хэмжээгээр тэр хүнийхээ төлөө саналаа өгдөг, намаасаа жагсаасан жагсаалтаараа саналаа өгдөг ийм байдлаар сонгуулийн хууль явчихвал иргэд хүнээ зөв сонгох, намаа зөв сонгох үр дүнтэй болно. Тийм учраас сонгуулийн хуулийг ойрын хугацаанд зайлшгүй хэлэлцэх ёстой” хэмээлээ.