Эхлээд УИХ-аар хэлэлцээд, дараа нь ард түмнээсээ асуух нь зүйтэй
УИХ–ын гишүүн Ж.Энхбаяр
2015.11.11

Эхлээд УИХ-аар хэлэлцээд, дараа нь ард түмнээсээ асуух нь зүйтэй

Энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулахаар ярилцаж байгаа ч УИХ дахь МАН–ын бүлэгдэмжихгүй гэдгээ мэдэгдээд буй. Энэ талаар УИХ–ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

–Ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ дахь МАН–ын бүлэг дэмжихгүй байгаа. Ямар үндэслэлээрдэмжихгүй байна вэ?

–Өнөөгийн нийгэмд УИХ буюу төрийн институц нэр хүндээ асар их алджээ. Дээр нь Их хурал, улстөрчдөд итгэжҮндсэн хуулийг өөрчлөх үү гэдэг асуудал гарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийгэмд Үндсэн хуулийн өөрчлөлтөөрдамжуулаад өөр зүйл явах вий гэсэн болгоомжлол үүссэн. Тиймээс санал асуулга явуулах нь алдаатай гэж үзэжбайна. Юуны өмнө юуг, яаж өөрчлөхөө УИХ эхлээд хэлэлцэх ёстой. УИХ–ын гишүүдийн гуравны хоёроос доош­гүйнь хэлэлцээд зайлш­гүй өөрчлөх ямар асуудал байгаагаа тодор­хойлж, нийгэмд мэдээлэх хэрэгтэй.

Ту­хайл­бал,Үндсэн хуулийн өөрчлөлтийг улстөрчид, хөндлөнгийн шинжээчдийн оролцоо­той хэлэлцээд, зөв гэ­сэнхувилбараар шийд­вэр гаргах ёстой. Ингээд асуудлаа УИХ–ын гишүү­дийн гуравны хоёроор шийд­сэний дарааард түмнээсээ асуух хэрэгтэй. Процессын дараалал алдагдаж байна. Гэтэл өнөөдөр юу хийхээ тодорхойшийдээгүй байж цөөн хэдэн гишүүний өргөн барьсан хуулиар шууд бүх нийтийн санал асуулга явуулах нь эхнээ­сээ алдаа гаргаж байна гэсэн үг.

–Үйл явцын дараалал нь алдаатай болохоос биш Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэж үү?

–Эхлээд УИХ–аар хэлэлцээд, дараа нь ард түмнээсээ асуугаад явах нь зүйтэй. Үнэхээр энэ өөрчлөлтийг зайлшгүйхийх ёстой. Санал асуулгаа өнгөрсөн хавар хийх ёстой байсан. Хэтэрхий түүхий, дутуу асуудлыг яаран сандраналдаатай гаргах гээд байна. Одоо УИХ–аар хэлэлцэж эхлээд, хоёр парламентаар дамжаад явах нь зөв гэжгишүүнийхээ хувьд үзэж байна. Хамгийн гол нь энэ парламент хэлэлцэх шаардлагатай байна гэдгээ гаргаж тавиад,дараагийн парламентаар үргэлжлүүлж болно.

Болж өгвөл 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэасуудалд цэг тавих нь зүйтэй. Харин одоо хэлэлцээд 26-нд санал асуулга явуулаад, ирэх сарын 31-ний доторбаталж дуусна гэдэг туйлын болчимгүй зүйл болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Гэхдээ энэөөрчлөлтийг хийхийн тулд олон нийт ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваххангалттай хугацаа байхгүй байна.

–Тэгвэл Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийг дэмжиж байна уу?

–Үндсэн хуулийг өөрч­лөх нь зайлшгүй гэдэгтэй улс төрийн намууд санал нэгдээд байгаа. Монголын нийгэмнийтээрээ маш их итгэл алдарч байна. Хүн хүндээ, улс төрийн намууд бие биедээ итгэхээ байж. Баялгийнхуваарилалтад алдаа гарч, баян хоосны ялгаа хэт их болсон байна. Нийгэмд талцал бий болсон. Ийм цаг үедүнэхээр Үндсэн хуулиа өөрчлөөд, гурван тийшээ харсан Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн гурван толгойг нэгтийш болгож, улс орны эдийн засаг, нийгмийн хүчин чадлыг нэг зорилгын төлөө зангидахын тулд Үндсэн хуулийгөөрчилж байж өнөөдөр гүн суучихсан намгаасаа гарахаас өөр арга бидэнд байхгүй.

–Санал асуулгыг “хар машин”-аар тоолно гэж байгаа. Үүн дээр ямар саналтай байна?

-Америк болон Европын холбоо дэлхий ертөнц бүхэлдээ хар ма­ши­наас татгалзсан. Тэрбум хүн амтай Энэтхэг хүртэл саналаа га­раар тоолж байна. Монгол хүний аливаа юмыг гараараа барьж, шүдээрээ мэдэрч үздэг сонин мөн чанар байдаг шүү дээ. Тиймээс бид аль болох барьж үзэж, гараар тоолох ёстой.

Хүн амын тоо цөөн байгаа нь бидний давуу тал шүү дээ. Ер нь сонгууль өгөхдөө хүнээ харж өгөх нь зөв. Намын нэрийн ард нуугдсан хэсэг, эдийн засаг, улс төрийн бүлэглэл өөр ашиг сонирхолтой хүмүүс улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоход нөлөөлж байна. Тиймээс ард түмэн төлөөллөө шууд сонгох нь зүйтэй.