УИХ-ын сонгууль
2015.10.27

Намууд нэр дэвшигчдээсээ мөнгө авч байгаа юу

Сонгууль болоход үндсэндээ найман сар дутуу байна. Энэ үед намууд нэр дэвшигчдээ тодруулаад эхэлсэн мэдээ байна. Нэр дэвшигчдэд тавигдаж байгаа хамгийн анхны шаардлага мөнгө.

Ардчилсан нам УИХ –д нэр дэвшигчдээс дэнчин гэж 50 сая төгрөг хураадаг гэдгээ ил зарлаж 2012 оны сонгуулийн өмнөхөн авсан. Харин МАН-ын хувьд зарим нэр дэвшигчдээс 50 сая, нөгөө хэсгээс 25 сая, зарим гишүүдээс огт мөнгө аваагүй гэх мэдээллийг намуудын удирдлага хэллээ. Энэ жил МАН нэр дэвшигчдээс 100 сая төгрөг авч 2016 оны нэг сарын нэгнээс гэрээ байгуулна гэсэн мэдээллийг МАН-ын УИХ-ын гишүүдийн зарим нь үгүйсгэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Ардын нам шүү дээ. Ард түмний нам болохоос мөнгөтэй улсын нам биш. Ийм зүйл сонсогдсон. Ийм зүйл ардын намд байх боломжгүй зүйл.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:  МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, сонгуульд оролцох санаатай байгаа. Надаас ямар ч мөнгө аваагүй.

МАХН-ын хувьд нэр дэвшигчдээс мөнгө аваагүй гэнэ. Харин тойрогт нэр дэвшигчид өөрсдөө зардалаа гаргасан байна. Нэг нэр дэвшигч дунджаар 150 орчим сая төгрөгийг сонгуульд зарцуулсан гэх мэдээлэл байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: Барин тавин яг тийм байна гэж нотлохгүй хэрнээ мэдээж үйл ажиллагаа явуулж байгаагын хувьд санхүүжилт авч таараа. Үүнийг нэг тийш нь эцэслэх ёстой юм.

ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Мөнгө авах нь буруу. Сонгуулийн тухай хуулийг би хэсэг гишүүний хамт өргөн барьсан энэ улс төрийн намын тухай хуулийг янзалчихвал мөнгө гол биш, харин тархи, мэдлэг, туршлага гол нөлөө болдог байх юм.

Ардчилсан нам өнгөрсөн жил 50 сая төгрөг авч байсан бол. Энэ жил мөнгө авахгүй дэвшүүлнэ гэсэн яриа байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Яг өнөөдрийн байдлаар Ардчилсан нам мөнгө авна гэсэн асуудал огт яригдаагүй. Миний хувьд лав энэ талаар мэдэж байгаа зүйл алга. Ер нь аль нам санхүүгээ босгох, сонгуулийн бэлтгэл ажлаа хангах ёстой. Сонгуулийн бэлтгэл ажлын хамгийн том хүчин зүйл нь мөнгө шүү дээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...