Ө.Энхтүвшин хичээл заасан нь
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.10.23

Ө.Энхтүвшин хичээл заасан нь

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх үед Сангийн яам, Монголбанкны мэргэжилтнүүдэд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин газарзүйн хичээл заав.

Засгийн газар, Сангийн яамнаас боловсруулан оруулж ирсэн дээрх хуулийн төсөлд бүх төрлийн тэвчиж болох хэмнэлтийг шаггүй сайн суулгаж өгсөн талаар Сангийн сайд Б.Болор удаа дараа тайлбарласаар байгаа.

Уг хуулийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар танаж 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тусгасан нь олонхи УИХ-ын гишүүдийн зэвүүцэл, дургүйцлийг хамгийн ихээр төрүүлээд байгаа. С.Дэмбэрэл, Н.Алтанхуягаас авахуулаад МАН-ын бүлгийн олон гишүүний эрх ашигт харшилж байгаа тул тэр талаар ярихаар л уур нь хүрцгээж байгаа нь тодорхой.

Тэгвэл төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар танаж 1.8 тэрбумыг хэмнэнэ гэчихээд аль нэг Хайрхан суманд 1.6 тэрбумаар байшин барих гэж байгааг Ө.Энхтүвшин гишүүн эрс шүүмжилсэн юм. Тэгтэл Сангийн яам, Монголбанкны ажилтнууд “Хаанахын Хайрхан бэ, Хөвсгөлийн Хайрхан уу" хэмээн нүд нь орой дээрээ гарцгаан бие биенээсээ асуувал ихэд дургүй нь хүрсэн Ө.Энхтүвшин гишүүн “Ишш, газарзүйн хичээлдээ “0” байсан юмнууд. Монголд ганцхан л Хайрхан сум байдаг.

Очиж газрын зураг дээрээс олцгоогоорой” хэмээсэн юм. Ийнхүү тоо бодсоор байгаад толгой нь эргэж гүйцсэн Сангийн яам, Монголбанкны мэргэжилтнүүдэд Ө.Энхтүвшин гишүүн газарзүйн хичээл заасан юм.