Ирэх жилийн улсын төсөв үнэхээр хариуцлагагүй, муу төсөв орж ирсэн
Өчигдрийн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн томоохон асуудал хэлэлцэж, байнгын хорооны гишvvд ч нэлээн идэвх чармайлттай хуралдсан.
Байнгын хорооны хуралдаан сунжирсаар 14:00 цаг дөхүүлээд өндөрлөсөн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хvрээний, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх vед гишvvд багагvй маргаж, санал мэтгэлцээн өрнvvлсэн. Байнгын хорооны гишvvдийн ихэнх нь Засгийн газраас өргөн мэдvvлсэн дээрх хуулийн төслvvдийг ширvvн шvvмжилж байсан юм. Хурлын дараа УИХ-ын гишvvн Д.Оюунхоролтой уулзаж ярилцлаа.
-Хуралдааны явцаас ажиглахад Төсвийн байнгын хорооны гишvvд Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын төсөвт тун шvvмжлэлтэй хандлаа. Vнэхээр урьд урьдхаасаа муудсан төсөл боловсруулж уу?
-2016 оны улсын төсөв тун хариуцлагагvй, vнэхээр байж боломгvй төсөв орж ирлээ. Бvх хvмvvс мэдэж байгаа. Энэ жилийн тухайд улс орны эдийн засаг туйлын хvндэрсэн, төгрөгийн ханш унасан, хvмvvсийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудсан, өргөн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэ 20-80 хувь өссөн тун хvнд жил болж байна. Ард иргэдийн амьдрал ингэж муудаж байхад цалин тэтгэврээ нэг ч төгрөгөөр нэмчих чадал, сонирхол өнөөдрийн эрх баригчдад байхгvй байна. Ялангуяа мал аж ахуй бvр шалдаа орсон. Малчдын амьдрал туйлын хvнд болж байна. Малын vнэ байж болох доод тvвшинд уначихлаа. Жишээлбэл нэг төлөг 30-50 мянган төгрөгийн л vнэ хvрч байна шvv дээ.
Монголчуудад ядуурал бодитойгоор нvvрлэчихлээ. Гэтэл энэ бvхэнд зохицсон арга хэмжээ, механизмыг зохицуулахыг ядаж л оролдсон төсвийг эрх баригчид оруулж ирсэнгvй. Төсвийн байнгын хорооны хувьд ийм хариуцлагагvй төсвийг маш сайн нухаж, засч залруулах шаардлагатай болж байна. Ийм хариуцлагагvй төсөв оруулж ирчихээд хөрөнгө оруулалтынх нь жагсаалтыг харвал vнэхээр ямар ч хэрэггvй, маш олон замбараагvй барилга байшингийн санхvvжилтэнд 100 тэрбумыг тавьчихсан байх жишээтэй. Тэгээд тэр барилга байшингийн ихэнхийг дуусгахгvй, зөвхөн эрх баригчдын vзэмжээр багахан хэсгийг нь дуусгана гэж оруулж ирж байна.
Ийм хариуцлагагvй, туйлын муу төсөв оруулж ирж байгаа нь магадгvй улстөрийн тогтворгvй байдал vvсгэхийг ч vгvйсгэж болохгvй. Яагаад гэвэл иргэд, бизнес эрхлэгчид маань цалин, тэтгэвэр хэдэн төгрөгөөр ч болов нэмэгдэх болов уу, бизнес эрхлэгчдээ багахан ч болтугай дэмжих болов уу гэж харж байгаа. Гэтэл ард тvмэнд нялзах, тэдэнд тус нэмэр болох юу ч vгvй төсөв батлуулах гэж оруулж ирж байгаа учир бид энэ төсөв дээр маш чанд, шаргуу ажиллаж, болох хэмжээгээр шvvсийг нь шахах ёстой.
-Татварыг нэлээн нэмэгдvvлнэ гэж байна. Та vvнтэй санал нийлэх vv?
-Мэдээж би яагаад ч зөвшөөрөхгүй. Татварыг ямар ч тохиолдолд нэмж болохгvй. Тийм учраас бензин шатахууны vнэ, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бид дэмжихгvй гэж байнгын хороон дээр санал гаргасан. Энэ саналаар тусгайлан ажлын хэсэг байгуулах, хvлээж авах боломжтой гэж байнгын хорооны олонх гишvvд vзэж байгаа учир шийдэгдэх байх. өнөөдөр энэ төсөв дээр орж ирсэн нэг эмгэнэлтэй тоо нь өмнөх Засгийн газрын vед vнэхээр гайхаж цочмоор их хэмжээний зээл авчихсан шvv дээ. Сvvлийн гурван жилд ялангуяа Н.Алтанхуяг сайдын vед “Тансаг айлын эрхийн тэнэг хvvхэд шиг” л аашилсан. Гэтэл тvvний шууд нөлөөгөөр өнөөдөр зээлийнхээ хvvний төлбөрт улсын төсвийн 63 хувийг өгнө гээд оруулж ирж байна.
Энэ бол аймшигтай, хариуцлагагvй асуудал. Тийм ч учраас УИХ-ын Төсвийн байнгын хорооноос тусгай ажлын хэсгvvд гаргаж ийм хариуцлагагvй төсвийг аль болох засч залруулан, иргэд, хувийн хэвшил рvvгээ хандаж тэдэнд бага ч болтугай наалдах, тэдний өр авлагыг барагдуулахад туслах, эдийн засгийн энэ их хямралыг жаахан ч болтугай саармагжуулахын тулд зоригтой алхмуудыг хийсэн санал санаачлагуудыг дэмжиж ажиллана.
-Монгол Улсын сангийн авдрыг хариуцаж байгаа шинэхэн Сангийн сайдын vйл ажиллагааны талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Б.Болор сайдын ажлын эхлэл зөв байгаа гэж бодож байна. Тэбрээр “Аль болохоор төсвийг эрvvлжvvлнэ” гэж байгаа. Харин эрvvлжvvлэх нэрээр хариуцлагагvй хийж байгаа ажлуудыг нь бид засч залруулна. Нөгөө талаар бид өнгөрсөн хугацаанд төсвөө батлахдаа дандаа худлаа тоо батлаж байсан. Одоо энэ их худлаа тоогоо ядаж бодит vнэн рvv жаахан ч гэсэн ойртуулахын тулд Төсвийн байнгын хорооны өмнө маш том хариуцлага зогсож байна. Бид сvvлийн гурван жилд хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг хэзээ ч биелvvлж байгаагvй, 70-80 хувиар тасалсаар ирсэн. Энэ бvгд нь бидний ямар хариуцлагагvй ажиллаж байгаагийн л бодит жишээ.
-Сангийн сайд “Энэ 2016 оны төсөв бол 2017 оны төсвийг алдагдалгvй батлах суурь vндэс нь болно” гэж зоригтой мэдэгдсэн. Энэ нь ер нь хэрэгжих vндэслэлтэй юу?
УИХ-ын гишvvн Д.Оюунхорол
-За даа ер нь хэрэгжихгvй дээ. Тухайлбал орлогыг нэлээн том, мөрөөдлийн шинжтэй оруулж ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсад татвараа ном журмаар нь төлөөд, олигтойхон ажиллаж байгаа аж ахуйн нэгж бараг байхгvй. Ер нь 100 хувь байхгvй гэж хариулна даа. Гэтэл амьдралын энэ бодит vнэнээс тасарчихсан төсөв оруулаад ирж байна. Тиймээс Б.Болорын хэлдгээр “Орлогын хэмжээг байж болох хэмжээнд хасч, хөрсөн дээр буусан төсөв батлах”-ын төлөө л бид ажиллана.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасна, яамдын тоог ес болгоно, зарим агентлагуудыг татан буулгана гэж байгаа. Эдгээр нь хэрэгжих vндэслэлтэй юу?
-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасна гэдэгтэй огт санал нийлэхгvй. Өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалтан гэгдэж байгаа хvмvvс vндсэндээ сая 500 мянга орчим төгрөгийн л цалин авдаг. Тэгэхэд захын томоохон компанийн сайн менежер хоёроос гурван сая төгрөгийн цалин авч байгаа.
Авлигыг vгvй хийе, тvvний эсрэг бодитойгоор ажиллъя гэж бодож л байвал хамгийн эхлээд цалингаараа амьдарч чаддаг нийгмийг бvрэлдvvлэх учиртай юм. Төрийн албан хаагчдын цалинг хасна гэж байна. Гэтэл тэдний доод тал нь 300-400 мянган төгрөгийн цалин авч байгаа шvv дээ. Гэтэл 10 хувиар цалингаа хасуулсан тэр хvн яаж амьдрах вэ. Ихэнх нь байр, цалингийн зээлтэй тэдгээр төрийн албан хаагчид хойшид хэрхэх вэ. Яамдын тоо, агентлагуудыг цомхотгох зэргийг бvхэлд нь маш сайн судалж vзэх хэрэгтэй. Vнэхээр яамдынхаа тоог ес болгоно гэж байгаа бол 2016 оны нэгдvгээр сарын 1-нээс энэ ажлаа зоригтой хийж, хасч цомхотгоод явах ёстой гэж vзэж байгаа.
Хэрвээ чадахгvй юм бол ийм зvйлийг одоохондоо яриад дэмий. Харин 2016 оны сонгуульд ялсан намын Ерөнхий сайд нь төсвөө оруулж ирээд яриг. Өнөөдөр урдаа байгаа ажлаа хийж чадахгvй байж дараагийн засаг төрийн бодлогыг урьдчилан тодорхойлох гэж ярих нь утгагvй хэрэг. Би өнгөрсөн оны 12 дугаар сард БОНХАЖ-ын сайдаар томилогдож зургаа, долоон сар ажилласан. Энэ хугацаанд ажиглаж байхад яамдууд vнэхээр ажлаа дийлдэггvй юм билээ. Хэлтэс, газрууд нь ердөө л зургаагаас долоон хvнтэй, vнэхээр ачааллаа дийлдэггvй юм байна.
Улсын хэмжээний бодлогыг тодорхойлж байгаа яамдууд дээр ирж байгаа өргөдөг гомдол, тvvнийг Засгийн газарт оруулж шийдvvлэх гээд ажлын ачаалал маш өндөр байдаг юм билээ. Тийм учраас энэ асуудалд нэлээн сайн тооцоо судалгаатай, vндэслэлтэй хандах ёстой.
-Монгол Улсын гадаад өр 21 тэрбум ам. доллар боллоо гэсэн. Ер нь бvхэлдээ улс орны санхvv, эдийн засгийн статистик vзvvлэлтvvд ямархуу байгаа бол?
-Шулуухан хэлэхэд тун тааруухан байгаа. Өнөөдөр төсвийн алдагдал оны эхний есөн сарын байдлаар 867.3 тэрбум төгрөг болсон байна лээ. Эдийн засаг санхvvгийн хувьд 2012 онд хvрсэн тvвшингээ алдаад, 2008 оны тvвшинд хvрчихсэн. Өнөөдөр хvмvvсийн гар дээр бэлэн мөнгө байхгvй боллоо. Банкны систем бvхэлдээ хямралын байдалтай болж эхэлсэн. Улсын хэмжээнд банкуудын найдваргvй зээлийн хэмжээ 500 гаруй тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл нь 747 тэрбум буюу нийтдээ 1.2 их наяд төгрөг банкнаас гадуур урсаж байна. Монгол Улс өөрөө хуримтлал муутай орон.
Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт vндсэндээ байхгvй болсон. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 5.9 тэрбум ам. долларт хvрч байсан. Гэтэл энэ оны эхний улирлын байдлаар -74 сая ам.доллар буюу гадаадын хөрөнгө оруулалт vндсэндээ зогссон. Ингээд яриад байвал дандаа л сэтгэл эмзэлvvлсэн, уруудаж доройтсон тоо ярих учраас ингээд зогсоё.