Эрчүүд хоорондын яриаг би хэлэхгүй, эхлээд Сайханбилэг задлаг
Сайдын цагаа ашиглаад УИХ-ын гишүүнийг битгий өмөөрөөд байгаарай" гэсэн чинь С.Баярцогт сайд “Хүн гүтгэх ямар байдгыг чамд мэдрүүлэх гэсэн юм” гэлээ гэсээр О.Баасанхүү гишүүн спикерийн өрөөнөөс гарч ирпээ. Байнгын хорооны бусад дарга ч гарч ирэв. Баасан гараг бүр хуралддаг Даргын зөвлөлийн хурал тарж байгаа нь тэр ажээ. О.Баасанхүү гишүүнтэй цөөн хором ярилцлаа.
-Даргын зөвлөл хуралдчихав уу?
-Тэглээ
-Ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлууд бэлэн?
-Тийм, дарааллаа гаргачихлаа.
-Таны өргөн барьсан С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь үү. Хэлэлцэх асуудлын дараалалд оров уу?
-УИХ-ын Тамгын газраас оруулсан боловч С.Баярцогт гишүүн, хэрвээ та нар үүнийг хэлэлцүүлэх юм бол Үндсэн хуулийн асуудал болно шүү гээд долоо хоногоор хойшлууллаа. Долоо хоногийн дотор Үндсэн хуулийн Их сууцап хуралдах эсэхийг харъя, хуралдахгүй бол хүлээгээд яахав хэлэлцээд явъя гэлээ.
-С.Баярцогт сайд өөрөө тийм санал гаргаж байгаа юм уу?
-С.Баярцогт болон А.Бакей. Бас бус хүмүүс байгаа байгаа.
-Та хуульч хүн ш дээ. Таны саналыг хэлэлцвэл Үндсэн хуулийн асуудал босч ирэх юм уу?
-Цэцийн шийдвэрээр барь-цаалж амиа авч үлдэх гэсэн л арга. Цэцийн их суудлын хуралдаанаар 7.12 хүчингүй боллоо гэж бодъё. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн саналыг хүлээж авахаас таггалзав гэдэг УИХ-ын тогтоолын төсөл батлах юм уу. Тийм инээдэмтэй юм байж болохгүй. Дэгийн тухай хуулиар би есдүгээр сарын 4-ний өдөр өргөн барьсан. Тийм учраас дэгийн хуулийн дагуу долоо долоо хоногоор шийдээд л явах ёстой. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх гээд байгаа юм уу. Та нар мэдэж байгаа шүү дээ.
С.Баярцогт гэдэг хүн Сайдын цагийг өнгөрсөн долоо хоногт өөрийгөө өмөөрөх цаг болгоод намайг хангалттай гүтгэсэн шүү дээ. Баярцогт гэдэг хүн ажлаа л хий л дээ. Хэрэг эрхлэхийн дарга бол түүнийгээ л хий. Түүнээс биш Ерөнхий сайдын ажлыг хийх гээд хэрэггүй.
-Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх гээд байна гэлээ. Гэтэл Та Засгийн газарт хамтарсан намын гишүүн биз дээ. Та юу нь хүчгүй байгаа юм бэ?
-Эрх барьж байгаа намын хүн мөн л дөө, гэхдээ хүчтэй хүчгүй нь бүлэглэлд хамаарах эсэхээс хамаарна л даа. Би ямар нэгэн бүлэглэлд хамаардаггүй.
-Таныг эрх барилцаж байгаа, улс төрийн тавцанд гол тоглолт хийж байгаа МАХН болоод Н.Энхбаяр даргын бүлэглэлийн хүн гэж харж байгаа шүү дээ.
-Хүмүүс юу гэж хардгийг би мэдэхгүй. Өнөөдөр МҮАН-ын дарга нь хэн юм. Н.Батцэрэг. Н.Батцэрэг нь хэн юм. Сайд. Өнөөдөр УИХ-ын долоон гишүүнтэй МАХН нь бүлэг дотроо эрх мэдэлтэй байж чадахгүй байна. МҮАН-аас Уянга, МАХН-аас О.Баасанхүү, Цог гээд гурван хүн нь Засгийн газрын эсрэг байр суурьтай, Оюутолгойн эсрэг байр суурьтай хандаж байхад бүлгийн дарга нь эсрэг юм яриад явж байгаа нь энэ бүлэг өнөөдөр цаашаа явах уу, үгүй юү гэдэгт эргэлзээтэй. Бүлгийн даргаар Улаан сайд юм уу, Тэрбишдагва гишүүнийг ав гээд байгаа.
Ялангуяа Тэрбишдагва даргыг ав гээд байгаа гэхээр тэрбээр МАХН-ын дэд дарга шүү дээ. Хуучин Шадар сайд байсан, олон удаа Их хуралд сонгогдож байсан. Хүмүүс хүлээн зөвшөөрнө шүү дээ. Өнөөдөр бол бүлэг бодлого зангидаж чадахгүй байна. Бүлэгтэй гэж хэлэхэд хэцүү байдалтай байгааг нуугаад яахав дээ. Гэхдээ нам дотор дандаа эвлэрээд явна гэж юу байхав. Үг сөрөх үе гарна, гэхдээ би өөрийгөө Энхбаяр даргатай бүрмөсөн эв хагарсан гэж харахгүй байгаа.
-Тэгэхдээ л таны өрөөний хаалгыг өшиглөөд л ороод ирсэн ш дээ.
-Тийм юм болоогүй л дээ. Ордны шивнээг би тоодоггүй. Би жаахан сул үгтэй хүн. Тэр сул үгээр үг хийдэг улс байдаг л байх. Хов болон очдог ч байх. Тэр утгаараа сэтгэл ханамжтай, ханамжгүй байдаг биз.
-Үндсэн хуулийн цэцийнхнийг машин уналаа гээд Та шүүмжлээд байсан. Ерөнхий сайдын ярьж байгаагаар та түүнээс гуйгаад машин гаргуулсан л юм билээ ш дээ.
-Би Ерөнхий сайдтай гурван удаа аминчхан ярилцсан юм. Уг нь эр улсын л байдаг л яриа. Өөрөө задлаад байгаа учраас ярья л даа. Эхнийх нь Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэтуяаг яагаад ажлаас нь халж байгаа юм бэ, наадах чинь Баярцогтын Ганзоригийн эгч мэргэжилтэн Ганчимэг гэдэг хүнийг тавих гээд байна аа, болохгүй шүү гээд орсон. Тэгэхэд Ерөнхий сайд Баасанхүү, чи наад асууллаа шүүхээр явуулчих, шүүхийн шийдвэрийг нь гаргуулчих гэсэн. Тэгээд би шүүхээр яв гээд уулзсан. Тэгсэн чинь Баасанхүү Эрдэнэтуяаг тавиагүй болохоор надад гомдчихсон гээд бүлгийн хурал дээрээ ярьсан байгаа юм.
Дараагийнх нь машины тухай таны асуусан асуулт. Би Ерөнхий сайд Алтанхуягтай хамт Хишиг-Өндөр рүү явж байгаад осолд орохоо шахсан юм. Засгийн баазаас гаргасан машин нь халзан дугуйтай.' Хоёр удаа аваар хийхээ шахсан. Тэр үед Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга нь Сайханбилэг байлаа. Тэгээд би Еөнхий сайд болсных нь дараа орж уулзсан. ‘Та Хэрэг эрхлэхийн дарга байхдаа намайг алах шахсан шүү. Хураагдсан баахан машинаа зарахгүй бол Байнгын хороо руу нэг машинаа өгөөрэй.
Өргөдлийн байнгын хороо гэр хорооллоор их явдаг юм, орон нутгаар их явдаг юм гээд”. Өргөдлийн байнгьш хороо бусад байнгын хорооноос ялгаатай нь өргөдлийн дагуу ажилладаг байхгүй юу. Хууль зүйн байнгын хороо яахуу, хажууханд байгаа яамаа дуудаад л болоошдээ. Төсвийн байнгын хороо Сангийн яамныхныг дуудаад л болоо. Үндсэн хуулийн цэцийнхэн хөдөө орон нутгаар явах шаардлага ч байхгүй. Гэр ажил хоёрынхоо хооронд л явна.
Өргөдлийн байнгын хороо бол харин 60 мянган өргөдлийн хойноос явдаг. Үүнийгээ тайлбарлаад орсон. Тэгсэн нои журмаараа явчихаарай гэсэн. Тэгээд би ном журмаараа бичиг цаас болоод Байнгын хороондоо машин авсан. Ерөнхий сайдад мэдэгдээд байх шаардлага ч уг нь байгаагүй юм билээ. Тэгсэн чинь намайг машинаа хураалга, чи машин гуйж явсан ш дээ гээд загнаж байна. Ямар ичмээр Ерөнхий сайд вэ.
-Гурав дахь нь юу юм бэ?
-Өөрөө эхлээд ярих байх. Эр улсын яриаг бол би эхлээд ярихгүй. Эхлээд Сайханбилэг задлаг. Танай нам дотор ганц доктор байгаа, яагаад Та нар түүнийгээ гадуурхаж доромжилж байдаг юм. Надтай адилхан олонхи доторхи цөөнх болоод л явж байгаа харагдах юм Тэр хүнийхээ толгойг ашиглаач гээд хэлчихсэн юм.