Мэндчилгээ
Монгол Улсын Их Хурлыи дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын ЭНХБОЛД
2015.10.01

Мэндчилгээ

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа эрхэм хүндэт ахмадууд аа,

Та бүхэндээ олон улсын ахмадын өдрийн баярын халуун мэндчилгээ хүргэж, энх тунх, эрч хүчтэй байж, идрийн жавхаатай, элбэг хангалуун, сэтгэл дүүрэн аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Ахмад үеийнхэн Та нарын халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, хайрлан хамгаалж, хийж, бүтээсэн бүхний ачаар Монгол Улс XX зуунд үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалан бэхжүүлж, эдүгээ ардчилал, зах зээлийн жам ёсны голдрилоор хүн төрөлхтний хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхаж байна. Манай ахмадууд бахархан дуурсгах бүтээлтэй, бахдам сайхан дурсамжтай, үлгэрлэн дуурайх үнэт зүйлстэй эрхэм хүндтэй хүмүүс юм.

Ахмадууд Та нарын бүтээн цогцлуулсан бүхэн өнөөгийн хөгжил дэвшил, үнэ цэнэтэй зүйлсийн үндэс суурь болж байдагт бид ямагт баяртай байдаг билээ.

Өндөр настан, ахмадуудаа дээдлэн, ямагт халамж анхаарал тавьж, тэдний үг сургаалыг хүндэтгэн хүлээж авч, амьдралд хэрэгжүүлэх явдал түүхийн бүхий л үеийн турш Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагааны анхаарлын төвд байсаар ирсэн юм.

Азай буурал, ахмадуудаа хэрхэн хүндэтгэн хайрлан халамжлах нь төрийн эрх баригч хүчний болон хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн нэгэн гол шалгуур үзүүлэлт юм. Ахмад, дунд, залуу үеийн чандмань гурван хэлхээ, харилцан шүтэлцээг хангаж, ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлагаа залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлэх бүхий л бололцоог бүрдүүлэх нь төр засгаас авч хэрэгжүүлэх цаг зуурын арга хэмжээ биш, өнө мөнхийн үргэлжийн үйл хэрэг байх учиртай.

Монгол Улсын Их Хурлыи дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын ЭНХБОЛД