Хөвсгөл аймагт аялал жуучлалыг хөгжүүлж орлогын эх үүсвэртэй болох шаардлагатай
Хөвсгөл аймагт аялал жуучлалыг хөгжүүлж тодорхой орлогын эх үүсвэртэй болох шаардлага байгааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн олж харжээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганбаатар нар Хөвсгөл аймгийн сумдаар ажиллаж иргэдтэй уулзаж байна. Сум бүрт уулзалтанд орж байгаа иргэдийн өмнө тулгамдсан асуудал ерөнхийдөө нэг байгаа нь анзаарагдсан байна.
Тодруулбал эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан малын гаралтай түүхий эдийн үнэ унаж байгаа энэ цаг үед арьс шир, ноосонд өгдөг урамшууллыг бууруулахгүй байхыг малчид хүсч байна. Мөн хөгшчүүл тэтгэвэр хэзээ нэмэхийг тойргийн гишүүнээс сураглаж байсан юм. Харин сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар тойргийн гишүүндээ хөрөнгө оруулалт хийхэд тусалсанд баярлаж байгаа гэдгээ хүүхдүүдийнхээ өмнөөс илэрхийллээ.
Иргэд:
- Засгийн газар нь ямар нам байх нь хамаагүй улс орноо хөгжүүлэх хөтөлбөр батлагдвал дараагийн засгийн газар нь өргөжүүлдэг байгаа гэсэн хүсэлтэй байгаа.
- 2013 онд сургуулийн 100 саяын их засвар, 2014 онд 150 саяын их засваруудыг Ц.Даваасүрэн гишүүн хөөцөлдөж бүтээсэн. Мөн хоёр лаборатори, ширээ сандал, мөн сая намар ардын хөгжмүүд бэлэглэсэн гээд олон асуудлыг шийдэж өгсөнд нь сургуулийн хамт олон хүүхдүүдийнхээ өмнөөс баярласнаа илэрхийлж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс....