2011.03.10

МАН-ын Төв аймгийн хороо 90 ахмадын хөдөлмөр алдрыг тэмдэглэлээ

Монгол улсын улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоо угтан аймгийн намын хорооноос 9 бүтээлч ажлыг төлөвлөн ажилласан билээ. Эдгээр 9 ажлын нэг нь МАН-ын эгнээнд олон жил ажиллаж, намын болон орон нутгийнха хөгжилд өөрийн зохих хувь нэмрээ оруулсан 90 ахмад гишүүний хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгөрүүлэх юм.
2011.02.25 өдөр аймгийн ЗДТГ, МАН-ын хороо хамтран өнөөдөр буюу төр нийгмийн ахмад зүтгэлтэн аймгийн даргаар олон жил ажиллаж байсан Ч.Дашдэмбэрэл, аймгийн МАН-ын 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Адъяа нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэлээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн Човдронгийн Дашдэмбэрэл Төв аймгийн  Өндөрширээт  сумын  нутагт  1936  онд  төрсөн.Бага,  дунд  сургууль, ХААДС, Москва  хотын  КНДС  төгссөн.

Ч.Дашдэмбэрэл  1961  оноос  Төв  аймгийн Баянчандмань сум  Партизаны САА, аймгийн  мал  эмнэлгийн  газар  малын эмч,  Төв  аймаг, Улаанбаатар  хотын  намын  хороонд  зааварлагч, Эрдэнэсант  сумын  намын  үүрийн  дарга,  Төв  аймгийн АДХ-ын  гүйцэтгэх  захиргааны  ХАА  хариуцсан  орлогч  дарга, 1974-1985  онд  Төв  аймгийн  АДХГЗ-ны  дарга, 1985-1990  онд  Хэнтий  аймгийн  намын  хорооны  нэгдүгээр  нарийн  бичгийн  дарга, 1990 оноос БНМАУ-ын АИХ-ын  тэргүүлэгчдийн  нарийн  бичгийн  дарга,   Ерөнхийлөгчийн Тамгын газрын  анхны  даргаар  сонгогдож  ажиллажээ.
БНМАУ-ын  АИХ-ын  9, 10, 11, 12  дахь  удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат, 1992  онд  Монгол Улсын  Их  Хурлын  сонгуулиар Улсын  Их хурлын  гишүүнээр  сонгогдож  байв.МАХН-ын /XV, XVII,  XVIII,  XIX,  XXIV, XXXV/ зургаан  удаагийн Их  хуралд  төлөөлөгчөөр  оролцож, Аймгийн  намын хорооны  товчооны  гишүүнээр  23  жил  ажиллаж,  МАХН-ын  Төв  Хорооны  гишүүн,  Намын Бага  хурлын  гишүүнээр  удаа  дараа  сонгогдож  одоо  намын  бага  хурлын  болон  Удирдах   Зөвлөлийн  гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр  25  наснаасаа  60  нас  хүртэл  35  жил  нам,  захиргааны  удирдах  албанд хүчин  зүтгэсний 30  жилд  нь  аймгийн  орлогч  даргаас  дээш  албан  тушаалд  ажилласан  ХХ  зууны  хоёр дугаар  хагасын төр,  засгийн  болон  намын  бодлогыг  боловсруулахад  олон  жил  идэвхтэй  оролцсон  хүн  юм.

Харин Төв аймгийн МАН-ын хорооны нарын 1 дүгээр бичгээр ажиллаж байсан Цэндийн Адъяа нь өнөө жил намтайгаа зэрэгцэн 90 насыг зооглож буй ахмад буурал билээ.

Цэндийн Адъяа 1921 онд Өмнөговь аймагт төрсөн. 1947 онд МАХН-д элссэж 64 жил намын эгнээнд явж байгаа юм. 1954 онд Д.Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургууль, 1965 онд Казакстанд коммунист намын дээд сургууль төгссөн. 

Намын төв хороо, Засгийн газарт зохион байгууллагч, Дундговь, Архахнгай аймгийн гүйцэтгэх захиргааны дарга, Төв аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар  нийтдээ 20 гаруй жил хүчин зүтгэсэн. 1982-1985 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар таван удаа МАХН-ын төв хорооны гишүүнээр 3 удаа сонгогдож байжээ.

Дэлхийн II дайны үед цэргийн албыг 9 жил хаасан ахмад дайчин, хувьсгал тэмцэлийн ахмад зүтгэлтэн гэсэн хүндтэй нэр алдрыг хүртжээ.
Энэ 2 бууралын хөдөлмөр алдрыг тэмдэглэх арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ, Засгийн газрын гишүүн Монгол улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон аймгийн удирдлагууд, намын хорооны гишүүд оролцлоо.

Арга хэмжээний үеэр аймгийн намын байгууллага болон төр захиргааны байгууллагаас хүндэтгэл үзүүллээ. Энэ арга хэмжээ нь буурайнуудтай маань хамт ажиллаж байсан үе үеийн намын гишүүдийн хуучин үеийн дурсамжаа сэргээн учирч, намын залуу гишүүдэд үнэтэй сургааль зөвлөмжөө хайрласан арга хэмжээ боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.