Д.Ганхуяг: Засгийн газрын гишүүний диийлэнх нь УИХ-ын гишүүн байж болохгүй
2011.03.02

Д.Ганхуяг: Засгийн газрын гишүүний диийлэнх нь УИХ-ын гишүүн байж болохгүй

Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх ёстой юу гэсэн асуултад зарим гишүүн ийн хариулав.

-Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн "юм" бий. Муу нь ч бас байна.Дордуулсан зүйлийн нэг нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болох заалт. Засгийн газрын гишүүдийн 30, 40, 50, 60 хувь нь Парламентын гишүүн байх зэргээр улс бүрт өөр квот тогтоосон байдаг.

УИХ 76 гишүүнтэй. Түүний шийдвэрийггүйцэтгэх засаглал нь хэрэгжүүлэх үүрэгтэй. Биелүүлээгүй тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл өнөөдөр энэ хяналт хийгээд зарчмаа УИХ тавьж, хэрэгжүүлж чадахгүй байгаа нь Засгийн газрын 15 гишүүний 12 нь УИХ-ын гишүүн байгаатай шууд холбоотой.Энэ агуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсныг дэмжинэ. Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүргийн яамдын сайдаас бусад нь Парламентын гадна байх нь зөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.