Төв аймгийн тариаланчид зөвлөлдөж байна
Төв аймгийн газар, тариаланчид өнөөдөр Улаанбаатар хотноо зөвлөлдөж байна. Зөвлөгөөнийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд санаачлан зохион байгуулж байгаа юм. Дээрх зөвлөгөөнд залуу тариаланчид оролцож буйгаараа онцлогтой арга хэмжээний үеэр Төв аймгийн газар тариалангийн салбарын хөдөлмөрийн баатрууд болон гавьяат тариаланчид ирж, туршлагаасаа хуваалцлаа.
Монгол Улсын засгийн газраас газар тариалангийн салбарыг дэмжих хүрээнд ‘’Атрын гуравдугаар аян’’-ыг эхлүүлснээс хойш өнөөдөр сүүлийн 25 жилд авч байгаагүй их хэмжээний ургац хураажээ. Үүнд газар тариаланчид сэтгэл өндөр байна.
Зөвлөгөөний үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд залуу тариаланчдад хандан илтгэл тавьснаас гадна, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат ‘’Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал’’, ХААИС-ийн Агро биологийн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Д.Насандулам ‘’Газар тариалангийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх’’, сэдвээр илтгэл тавилаа.