Бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах ” МОНГОЛЫН МИСТЕР -2015″ тэмцээн болно
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015” Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулна. УАШТэмцээний медальт байранд шалгарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм байна.
МОНГОЛЫН МИСТЕР-2015
24 дэхь удаагийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээний заавар.
Тэмцээний жингийн ангилал:
1. 60кг
2. 65кг
3. 70кг
4. 75кг
5. 80кг
6. +80кг
7. Залуучууд (21 нас хүртэл)
8. Эрэгтэй фитнесс
9. Эмэгтэй фитнесс
10. Эмэгтэй Модель (165см хүртэл)
11. Эмэгтэй Модель (165см-с дээш)
12. Эрэгтэй Спорт модель (175см хүртэл +2кг)
13. Эрэгтэй Спорт модель (175см-с дээш +2кг)
Шүүлт:
-Тэмцээний шүүлтийг WBPF, ABBF, МБФХ-ны “А” болон “Б” зэрэглэлтэй шүүгч нар WBPF-н шүүлтийн журмын дагуу шүүн явуулна.
-Тэмцээний үйл ажиллагааг хөтлөгч шүүгч болон тайзны шүүгч удирдан хөтлөж зохион байгуулна.
Тамирчдын сахилга бат:
-УАШТ-нд оролцогч тамирчин нь бодибилдингийн спортийн нэр хүндийг өндөрт өргөх, өөрийн бэлтгэлжилтийг бүх талаар дээд зэргээр хангаж тэмцээний үеэр бодибилдингийн спортийг олон нийт, спорт сонирхогч, дэмжигч үзэгчдэд зөв шудрага, төгс бодибилдингийг харуулах үүрэгтэй
-жин үзэх, техникийн зөвлөгөөнд цаг баримтлах, тэмцээний зохиогдох газар тэмцээн эхлэхээс 1:30 өмнө ирсэн байх
-техникийн зөвлөгөөнөөр олгосон өөрийн нэр, зураг бүхий мандатыг бусдад дамжуулахыг хатуу хориглоно
-шаардлагагүй тохиолдолд бие халаалтын хэсэгт орж гарах, зохион байгуулагч нарт аливаа бэрхшээл учруулахгүй байх, бие халаалтын хэсэгт нэвтрэх мандатгүй хүн дагуулж орохыг хориглоно
-тайзан дээр хөтлөгч шүүгч болон тайзны шүүгчийн командыг чанд биелүүлнэ
-тайзан дээр бүдүүлэг үг яриа зүй бус авир гаргахгүй байх
-тамирчны чөлөөт үзүүлбэрийн ая нь ёс бус үг хэллэгтэй байх ёсгүйг анхаарч аяаа сонгох
-үзэгчид болон шүүгчид нарын зүг хандаж ямар нэгэн эвгүй поз үзүүлэхгүй байх
-хувь тамирчинг дэмжигчид зүй бус авирлаж орилж хашгирах, ямар нэгэн үймээн дэгдээхийг хатуу хориглоно.
Тамирчны ёс зүй сахилга батын зөрчил гаргасан тамирчинд хатуу хариуцлага тооцож тэмцээнд оролцох эрхийг 1-2 жилээр түтгэлзүүлнэ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн:
-2015 оны 9 сарын 2-ны Лхагва гарагт 18:00 цагт Спортын Төв Ордоны 3 давхарт болно.
-тамирчид жин үзүүлэхдээ тэмцээний зориулалтын өмсгөл өмссөн байх,
-хувийн ариун цэврийг дээд зэргээр хангах,
-чөлөөт үзүүлбэрийн ая бэлдэж ирэх, (cd)
-1% цээж зураг авч ирэх, (3*4)
-мандатны хураамж 20’000₮
Тэмцээний хуваарь:
-Тэмцээн 2015 оны 9 сарын 5-ны Бямба гарагт 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
Тамирчдын урьдчилсан бүртгэлийг дараахь хаягаар хүлээн авна.
И-мэйл: khishgee23@yahoo.com
Перпектбоди фитнесс төвийн тамирчдын мэдээллийг энд дарж авна уу ?