55-аас дээш насныхан фитнес төвөөр үнэ төлбөргүй үйлчлүүлж болно
2016.02.23

55-аас дээш насныхан фитнес төвөөр үнэ төлбөргүй үйлчлүүлж болно

Хүйтний эрч суларсан хаврын урт өдрүүдэд хүүхэд багачуудаас эхлэн азай буурал хүртэл эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх тааламжтай нөхцөл бүрдэж байна.

Үүнтэй уялдуулан нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс "Perfect Body" фитнес төвийнхөн нэгэн санаачилга гаргажээ.

2012 оны есдүгээр сарын 1-нд байгуулагдсан тус фитнес төвөөс  “Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриан дор 55-аас дээш насны хүмүүст фитнес төвөөрөө үнэгүй үйлчлүүлэх боломжийг олгож байна. Энэ урамшуулалт үйлчилгээний талаар "Perfect Body" фитнес төвийн захирал Г.Ганбаатараас тодруулсан юм.

“Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриан дор 55-аас дээш насны хүмүүст фитнес төвөөрөө үнэгүй үйлчлүүлэх боломжийг олгож байна

Тэрээр "Манай төв ирэх сарын 15 хүртэл 55-аас дээш насны иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болно. Ахмад настнуудад зориулсан энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан нийт иргэдэд эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийхийг уриалж байна" гэж хэлсэн юм.

Урамшуулалд хамрагдахын тулд  иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа ирж бүртгүүлэх юм байна.

 

"Perfect Body" фитнес төвийн хаяг: 

Салбар 1: СБД, 11 хороолол, Чингис хаан дээд сургуулийн хойно, Мустанг центрийн 1-р давхар

Салбар 2: БГД, 4-р хороолол, Модны 2, Мон Алтиус биеийн тамирын дээд сургууль