10 сая төгрөгийн төлөө ширүүн өрсөлдөөн болно
"Shinobu Fight"
2016.01.13

10 сая төгрөгийн төлөө ширүүн өрсөлдөөн болно

Тамирчин хүний хэр их хөдөлмөрлөж байгаа нь дуслуулсан хөлснөөс нь харагддаг.

Өглөөнөөс орой хүртэл хөлс асгаруулсан бэлтгэл, сургуулилтын үр дүнгийн илэрхийлэл, тамирчин хүний гол сорилт бол тэмцээн.

Хурдан шалмаг хөдөлгөөн, сайтар боловсруулсан тактик, өрсөлдөгчөө мэдрэх урлагийг хослуулж, бие бялдар, сэтгэл зүйн хувьд асар өндөр түвшинд бэлтгэгдсэн байхыг энэ спорт шаарддаг.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсноор дэлхий дахинд түгсэн гэхэд болно

1960-аад оноос Япон улсад дэлгэрч, улмаар 1970-аад онд АНУ-д анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсноор дэлхий дахинд түгсэн гэхэд болно. Хөгжлийнхөө явцад карате, тай бокс, барууны боксын спортоор баяжиж ирсээр өнөөгийн хэлбэрээ олсон байна.

Мэргэжлийн кикбокс, муай тай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан

Өөрийгөө хамгаалах урлаг, фитнесийн дасгал сургуулилтад түшиглэсэн энэхүү тулааны спортоор манай улсын хүүхэд, залуус сонирхон хичээллэх болсон нь мэргэжлийн кикбокс, муай тай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан юм. 

11 настайгаасаа тулааны спортоор хичээллэж, амьдралынхаа 25 жилийг зориулсан

Тэрээр энэхүү спортыг өөрийн улсдаа улам дэлгэрүүлэх, залуусын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн боловсролд зориулан Шинобү фитнес төвийг нээн ажиллуулж, найм дахь жилдээ кикбоксын тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ жил уг тэмцээн "Shinobu Fight" нэртэйгээр нэг сарын 23-нд болох юм байна.

Тэмцээний ач холбогдол, хамрах хүрээний талаар “Шинобү” группийн Ерөнхий захирал Ц.Амарбаясгалангаас дараах тодруулгыг авсан юм.
Шинобү групп тэр дундаа фитнес клубын нэрэмжит кикбоксийн тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулж байна?

  Сонгууль болох гэж байгаатай холбоотой залуус улс төр гэж туйлширч байна. Улс төр гэдэг хийсвэр ойлголт. Тиймээс залуусыг бодит зүйлд анхаарлаа хандуулаасай гэдэг үүднээс уг тэмцээнийг зохион байгуулахаар шийдсэн. Сүүлийн үед  хөдөлгөөний дутагдал, таргалалт нийгэмд өвчлөл үүсч байна. Харин залуучууд киксбоксоор дамжуулан бие бялдраа хөгжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх бүрэн боломжтой. Бид уг тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээнд хэдэн тамирчин оролцож байна? Тамирчдыг хэрхэн сонгон шалгаруулав?

Монголын шилдэг тамирчдаас сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр найман тамирчин шалгарч үлдсэн. Энэ жил онцгойлон 10 сая төгрөгийн төлөө, өндөр зохион байгуулалттайгаар бэлтгэж байна.

Үзэгчид тулаанд бооцоо тавих боломжтой юу?

Боломжгүй. Бооцоо тавина гэдэг хууль бус зүйл. Бид уг тэмцээнийг ашиг олохын төлөө бус залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, энэ спортоор хичээллэж бие бялдраа хөгжүүлээсэй гэдэг үүднээс л зохиодог.

Бид уг тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил "Shinobu cup" нэртэйгээр зохион байгуулж байсан тэмцээн жилээс жилд цар хүрээгээ улам тэлсээр, залуучуудын сонирхлыг улам татсаар байна. Тэмцээний тасалбар аль хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд борлуулалт сайтай байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. 2016 оны нэгдүгээр сарын 23-нд гал гарсан ширүүн өрсөлдөөн өрнөж, хэн нь ялагч болох бол?

Тэмцээнд оролцох шилдэг найман тамирчин

SHINOBU клуб - О.Тэмүүлэн

ОНАБХГ Ш.Исламаллабек

SHINOBU клуб Б.Бүрэнзориг

ZEUS клуб Г.Оюунболд

Ирвэс клуб Т.Отгонзаяа

Харцага клуб А.Ганзам

SHINOBU клуб Х.Хатанбаатар

Шинэ кёокүшин карате Ө.Төрбаяр

 

11 настайгаасаа тулааны спортоор хичээллэж, амьдралынхаа 25 жилийг зориулсан Ц.Амарбаясгалан Япон улсад кикбоксын мэргэжлийн түвшинд бэлтгэгдэхийн сацуу эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байна. 7 жилийн өмнө эх орондоо ирж, өөрийн бизнесийг эхлүүлж, тодорхой салбаруудад хөл тавьж, одоогоор "Шинобү" групп болон үйл ажиллагаагаа тэлж байна. Тус групп ажлын байр олноор бий болгож, нийгмийн амьдралд тодорхой ахиц гаргахаар зорьж байна.