Азийн аварга шалгаруулах тэмцээн
2015.10.07
Булчинлаг залуус долоон медальтай ирлээ
Өнгөрсөн сарын 29-нд Узбекистан улсын Ташкент хотод эхэлсэн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ уржигдар өндөрлөлөө.
Манай улсаас есөн тамирчин оролцож хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэмцээний эхний өдрүүдийн тоймыг манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.
Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн атлетик ангилалд ДАШТ-ийн мөнгөн медальт Г.Жамц, эмэгтэйчүүдийн атлетик ангилалд С.Гансаруул, уг ангиллын +160 см төрөлд У.Угалзцэцэг нар хүрэл медаль авлаа.