Бүтээн байгуулалтаа гайхуулсан бага олимп
Бүтээн байгуулалтаа гайхуулсан бага олимп
2015.10.02

Бүтээн байгуулалтаа гайхуулсан бага олимп

Энэ бол Баянхонгор аймагт болж өнгөрсөн бага олимпийн уриа. Анх 2008 онд хонгор нутгийнхан ийм уриатай спортын наадам зохион байгуулж байв.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар болж байсан уг олимпод өдгөө Баянхонгор аймгаар овоглодог бүхий л хүн сэтгэл зүрхээрээ тусалж дэмждэг болсныг наадмын нээлт, хаалтаас харж болох. Бас зохион байгуулалтад өндөр төвшинд байсныг зориуд онцолъё. Долоон жилийн өмнө болсон бага олимпийн дараа Монгол Улсаас их олимпийн аварга хосоороо төрөн гарсан.

Харин 2012 онд олимпийн наадмаас монголчууд анх удаа таван медаль авч байлаа. Тэгэхээр Баянхонгорын бага олимп Монголын тамирчдад урам хайрладаг байх нь. Энэ үгийг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хэлсэн юм. Үнэхээр олимпийн наадамд өрсөлдөх Монголын шигшээ багийнханд урам өгдөг “Баянхонгорын бага олимп” жилээс жилд хүрээгээ тэлж байна. Тэдний эхлүүлсэн буухиаг өдгөө Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг үргэлжлүүлж байгаа нь сайхан.

Цаашлаад Монгол өнцөг булан бүрт олимпизмын мөн чанарыг ойлгож, аймаг бүр спортод анхаарал хандуулдаг болсны илрэл гэж харахаар байна. Гурван жилийн өмнөх бага олимпод жүдо бөхийн үндэсний шигшээ болон сэтгүүлчдийн “десант” хонгор нутагт очиж байв. Харин энэ удаа тэднээс гадна чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр алдарт багш А. Энхээгийнхээ хамт, мөн сагсан бөмбөгийн лигийн аварга “Хасын хүлгүүд"-нйн ирэдүйн од Б.Бямбацогт, Монголын местер Н.Батнасан, мотоспортын олон улсын хэмжээний мастер Монголын “Numbe one" мотоцикльчин Э.Халилиболд тэргүүтэй Монголын нүүр царай болж яваа тамирчид Баянхонгорыг залуусыг спортод уриалан дуудсан юм.

Магадгүй залуусыг спортоор хичээллэх хусэл зоригийг нь бадамлуулсан байж мэднэ.

Магадгүй залуусыг спортоор хичээллэх хусэл зоригийг нь бадамлуулсан байж мэднэ. Олимпийн наадмын хамгийн оргил агшин бол галт бамбар асаах мөч. Хоёрдугаар наадмын бамбарыг Баянхонгорын харьяат жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг асааж байлаа. Тухайн үед олон улсын хэмжээний мастер цолтой байсан  тэрбээр өдгөө ДАШТ-д түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэн зөвхөн хонгор нутаг гэлтгүй монгол түмний хайртай тамирчин болсон.

Харин энэ жилийн олимпийн наадмын бамбарыг асаах хүндтэй үүрэг жүдо бөхийн шинэ цагийн шилдэг тамирчин Ц.Цогтбаатарт ногдсон байлаа. Түүний хувьд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат бөгөөд хоёр жилийн өмнө өсвөрийн ДАШТ-ээс Монголын жүдочдын анхны медалийг авч байсан бол өнгөрсөн залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өөрийнхөө авьяасыг нээж чадсан нэгэн билээ.

Риогийн олимпийн салхийг урин дуудсан бага олимпийн бамбар ассаны дараа Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Анх энэхүү олимпийг зохион байгуулах болсон шалтгаан нь олимпийн аваргатай болох л том зорилготой байлаа. Ер нь тамирчин байхдаа ч тэр, дараа нь ч тэр олимпийн аваргатай болох хүсэл, мөрөөдөлтэй байсан. Тиймээс 2008 онд Бээжинд олимп болох учир бүгд хүчээ нэгтгээд зүтгэе гэж шийдсэн, Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүний хувьд тус аймгаас олимпийн ирээдүйн аваргыг төрүүлэх хөдөлгөөнийг орон даяар дэмжиж явуулах болсон.

Одоо бусад аймгууд ч бага олимпоо хийж эхэлсэн гэсэн таатай мэдээ байна. Тухайлбал, саяхан Ховд, Баян-Өлгий аймаг бага олимп хийсэн бол Эрдэнэт, Дархан үүнийг үргэлжлүүлнэ. Ер нь энэхүү бага олимп нь залуусыг спорт, урлагт дууддаг хөдөлгөөн болж байгаа. Тиймээс энэ хөдөлгөөнийг  бүгд дэмжээд хөгжүүлээсэй гэж бодож байна" гэв. Харин Монголын спортын тод од, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр "‘2008 онд Монгал Улс маань атимпийн аваргатай башо гэсэн эорилготонгоор Бээжингийн олимпод оролцож байлаа.

Энэхүү олимпийн өмнө Баянхонгор аймагт анхдугаар бага олимпийг зохион байгуулж байсан юм. Энэ нь бидэнд маш том сэтгэлзүйн дэмжлэг болсон. Одоо ч болсоор байна. Энэхүү бага олимпийн дараагаар би олимпийн аварга болсондоо баярлаж явдаг шүү. Ер нь бага олимп тухайн орон нутгийг ард иргэдийг спортоор амьсгалуудж, хайртай болгодог. Тиймээс мэргэжлийн тамирчид бидний хувьд сэтгэл зүтгэл өндөр дэм болдгоороо маш их ач холбогдолтой байдаг” хэмээн  сэтгэгдлээ хуваалцсан юм.

Анхдугаар олимп спортын есөн төрөлтэй байсан бол энэ удаад 15 болж нэмэгджээ. Үүнээс харахад Баянхонгор аймагт хөгжиж буй спортын цар хүрээ илүү өргөжсэн гэдэг нь илт.

СПОРТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БА БАГА ОЛИМП

Орон нутагт бүтээн байгуулалт өрнөнө гэдэг сайхан. Тэр тусмаа спортын заал, талбай.

Орон нутагт бүтээн байгуулалт өрнөнө гэдэг сайхан. Тэр тусмаа спортын заал, талбай. Яагаад ч юм хонгор нутагт очингуутаа бага олимп зохион байгуулж буй гэдэг утгаараа хамгийн түрүүнд заал, талбай хэр хүрэлцээтэй байгааг сонирхлоо. Харин спортын бүтээн байгуулалттай танилцсаны дараа онцсайн дүн өгмөөр санагдав. Учир нь, тус аймгийн удирдлагууд энэ тал дээр тун сайн ажиллажээ.

Зөвхөн цэнгэлдэх хүрээлэн, Биеийн тамир, спортын хорооны танхимаар тэдний бүтээн байгуулалт зогссонгүй. Материаллаг бааз үнэхээр сайн байсан. Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг гэх мэт багийн спорт бүгд өөр өөр зааланд. Бүр эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа шүү. Түүгээр ч зогсохгүй хэсгийн урьдчилсан шатны тоглолтыг Баянлиг, Бууцагаан сум нутагтаа хүлээж авсан. “Шинэ сум” төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн заал, хөлбөмбөгийн талбайтай болсон тэд ямар ч тэмцээнийг нутагтаа хүлээж авахад бэлэн болжээ. Нийслэл хотод ч Баянлиг, Бууцагааных шиг спорт заал ховор гэдгийг онцолъё.

Нэг ёсондоо Баянхонгор аймаг гурав дахь удаагийн бага олимпоороо дамжуулан спортын бүтээн байгуулалтаа бусдад гайхууллаа. Өнөөдөр хөлбөмбөгийн талбайтай аймгийн төв ховор. Харин Баянлиг, Бууцагаан сум хэдийнэ ногоон талбайтай болжээ. Бас бидний хамгийн их ярьдаг тартан замын асуудлыг хонгор нутгийнхан төв цэнгэлдэх хүрээлэндээ шийдэж чадсан байна. Тус аймгийн цэнгэлдэхэд байрлах гүйлтийн зам нь олон улсын стандартад дөхсөн гэдгээрээ олны анхаарлыг илүү татсан. Улаанбаатарт байхгүй гүйлтийн зам Баянхонгорт байна.

Гурван жилийн өмнө шороон дээр гүйж байсан тамирчид өнөөдөр стандартад нийцсэн зам дээр уралдав. Энэ бол дэвшил. Аймгийн төв дээрээ гурван багийн дунд нэг спорт заалтай. Ингээд бодохоор уг аймгийн спортын хөгжил өндрөө авахаас ч яах билээ. Гурван жилийн өмнө баянхонгорчууд тухайн спортынхоо техникийг төдий л сайн мэддэггүй байсан нь үнэн.

Харин спортын бүтээн байгуулалтын буянаар нутгийн иргэд спортлог болж, тэр хэрээрээ мэдлэгээ ч дээшлүүлжээ. Баянхонгорын залуусын 90 хувь нь чөлөөт цагаа, амралтын өдрийг зааланд өнгөрүүлдэг болсон гэдгийг нутгийн удирдлагууд нь онцлов. Энэ жил хоёр сум бага олимпийн наадмыг нутагтаа хүлээж авсан бол дөрөв дэхийг нь дөрвөн суманд нэгэн зэрэг зохион байгуулах нь.

БАЯНХОНГОРЫН СПОРТЫН ХӨГЖИЛ

Хэдхэн жилийн өмнө бид Баянхонгор аймгийн тамирчин гэхээр бөх, волейболоор нь төсөөлдөг байв. Жүдо гэхээр гавьяат тамирчин М.Уранцэцэг хамгийн түрүүнд санаанд орно. Үндэсний бөх гэвэл улсын гарьд П.Сүхбат агсны дүр төрх тодхон. Одоо бол харцага Б.Батболдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж буй шижигнэсэн аймгийн арслангууд байна.

Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүгээс эхлээд заал, танхимын барилдаанд тогтмол амжилт үзүүлсээр ирсэн. Харин волейбол, ширээний теннисийг уг нутгаас гаралтай гэж эндүүрмээр. Нэгдүгээр ангийн хүүхдээс эхлээд 60 гарсан эмээ хүртэл ширээний теннисийг мэргэжлийн гэмээр тоглож байна. Тус наадмын хамгийн гол өрсөлдөөн, бас хамгийн олон үзэгчтэй тэмцээн нь яах аргагүй волейболын төрөл байлаа.

Спортын ордон дүүрэн үзэгчтэй. Тэдний уухайн түрлэг дунд тамирчид өндөр төвшний тоглолт үзүүллээ. Түүнчлэн сагсан бөмбөгийн спорт, дугуй, хөнгөн атлетик зэрэг спорт богино хугацаанд хөгжсөн гэдгийг аймгийн биеийн тамир, спортын хорооны дарга Б.Батсүрэн хэлсэн юм. Хонгор нутгийнхан шинэ спорт хөгжүүлэх маш дуртай гэнэ.

Тэр ч утгаараа хүчний гурван төрөлтийг олимпийнхоо хөтөлбөрт багтаажээ. Мөн шатрын спорт шинээр нэмэгдсэн нь олон хүний таашаалд нийцэв. Учир нь, тус аймгаас шатрын их мастер цолтон төрсөн учраас оюуны спортыг наадмынхаа хөтөлбөрт багтаажээ. Үүнээс гадна энэ жил тэд туялзуур сэлмийн спортыг үзүүлэх тоглолтоор сонгосон нь учиртай. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын анхдугаар наадмаас эхлээд өнөөдрийг хүртэл олимпийн хөтөлбөрт багтаж байгаа цөөн төрлүүдий нэг нь туялзуур сэлэм.

Тиймээс баянхонгорчууд уг спортыг нутагтаа дэлгэрүүлэхээр шийджээ. Тэр ч утгаараа язгууртны спортын үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, хонгор нутгийнхаа спорт сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан юм. Өөрөөр хэлбэл, 2020 оныг угтсан бага олимпоор Баянхонгорт туялзуур сэлмийн тулааныг харна гэсэн үг.

ОЛИМПИЙН АВАРГА ТӨРӨХ БОЛТУГАЙ

Спортын хамгийн дээд баяр цэнгэл олимпийн наадам 200 гаруй хоногийн дараа Бразилийн Рио де Жанейро хотод болно. Уг наадмыг угтсан “Баянхонгорын бага олимп” ярих сонинтой, ховор содон зочин ихтэй, бахархам амжилтаар дүүрэн болж өнгөрлөө. Тэд ирэх жилийн олимпод нутгаасаа олимпийн медальтан, цаашлаад аварга төрүүлэхийг хүсч байгаа. Энэхүү итгэл найдварыг нь гавьяат тамирчин М.Уранцэцэг биелүүлэх биз.

Түүнчлэн Ж.Чулуунбат, Ц.Цогтбаатар гээд тив, дэлхийд нэрээ дуурсгасан хонгор нутгийн шилдгүүд Монголын шигшээ багт хүчин зүтгэж байна. Магадгүй таван жилийн дараа болох Токиогийн олимпод Баянхонгор аймгаас ганц, хоёр биш нэлээд хэдэн тамирчин өрсөлдөхийг үгүйсгэхгүй. Чухам энэ л салхийг урин дуудсан бага олимп дуутай, баяр хөөртэй, бухимдалтай, харууслын нулимстай, бас хуртай болж өндөрлөлөө. Ирэх олимпийн 'салхийг урин дуудсан бага олимпийн салхи дөрвөн жилийн дараа дахин сэвэлзэнэ. 1500 гаруй хүнийг хамарсан олимпод оролцохын тулд Улаанбаатарт суугаа нутгийн уугуул иргэд төрсөн нутгаа зорьж, Баянхонгор аймаг долоон өдрийн 'турш спортоор амьсгаллаа.

Зурагтаар үздэг спортын гайхалтай агшнуудыг тэд нутагтаа харж, сэтгэлээ баясгав. Тамирчин хүний ялалт, ядагдлын нулимстай хонгор нутгийнхан хамт байлаа. Риогийн олимпоос аварга төрөх болтугай, тэр тусмаа хонгор нутгаас...