Сайд нар марафонд оролцож аваргаа шалгаруулна
Засгийн газрын хуралдаан
2015.09.28

Сайд нар марафонд оролцож аваргаа шалгаруулна

“Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор “Утаагүй нийслэл” бүх нийтийн марафон энэ сарын 3-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

Тус марафонд яамдын сайд нар оролцохоос гадна Цэвэр агаар сан, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын Фара хөнгөн атлетикийн холбоо зэрэг 20 гаруй байгууллага оролцох аж. 

“Утаагүй нийслэл” бүх нийтийн марафон нь нийслэл хотод амьдарч байгаа иргэдийг эрүүл чийрэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх зорилготой юм. 

Нийслэлийн агаарын болон хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлт зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар хүн бүр мэддэг ч дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс бүх яамдын сайд нар “Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриатай бүх нийтийн марафонд нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Тус марафонд 18-70 насны  хэн ч оролцож болох бөгөөд эрүүл амьдралын төлөө дуу хоолойгоо нэгтгэж салбар салбарын сайд нартай хамт гүйж аврагаа шалгаруулах юм. Нийт дөрвөн төрлөөр аварга шалгаруулахаас гадна “Хамгийн хамгийн” номинациар шалгаруулалт явуулж, гэрэл зургийн үзэсгэлэн, бренд бүтээгдэхүүнүүд болон Үндэсний үйлдвэрлэлийн сурталчилгаа зэрэг олон  үйл ажиллагааг зохион байгуулах  гэнэ.