СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2015.08.28

Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулжээ

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа залгуулдаг 20 гаруй хүүхдийг хичээлийн иж бүрэн хэрэгслээр хангажээ.

Тус дүүрэгт албан бус тоогоор Улаанчулуутын хогийн цэг, Гандан зэрэг газруудад хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг, мөн үйлчилгээний газруудаар явж гар дэээрээс жижиглэнгийн худалдаа хийдэг 90 гаруй хүүхэд байдаг аж.

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “ЕБС-ийн насных боловч хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг урамшуулах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн сангаас 22 хүүхдийг хичээлийн хэрэгсэл дүрэмт хувцсаар хангах ажлуудыг зохион байгууллаа” гэж байсан юм.