УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.08.11
“Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг сонссоны дараа АН хэнийг сайд болгохоо шийднэ гэв
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
-АН сайд нараа хэзээ тодруулах вэ?
Одоогоор АН бүлгийн хур лаа хийгээгүй, тодорхойгүй хуга цаагаар хойшлуулсан байгаа. “ Шударга ёс” эвслийнхэн Засгийн газарт ямар байр суурьтай орол цох шийдвэрээ гар гасны дараа АН-ын бүлэг хурал-даж сайд нарын асуудлаа шийднэ.
Зургаан сайдын хуваарилалтыг яаж хийсэн бэ. Танай нам хэдийг нь авах вэ?
Энэ чинь харин тодорхойгүй бай на. Эхлээд “Шударга ёс” эвслийн бүл гийн саналыг сонсч байж шийднэ.
Таныг Сангийн сайд болно гэх яриа гарсан байна лээ. Та сайд болох гэж байгаа юм уу?
Тийм юм байхгүй.
Б.Наранхүү гишүүнийг сайд болгох саналыг УИХ-ын зарим гишүүнээс танд хүргүүлсэн гэсэн. Саналыг зөвшөөрөх боломжтой юу. Ер нь АН фракцууддаа сайдын суудлаа хэрхэн хуваарилах вэ?
Залуучуудаас тийм бичиг ирсэн. Намын дарга АН фракцгүй гэдгийг зар лачихсан. Асуудлыг намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд л шийднэ.
Бие даагчдаас хэн нь сайд болох вэ?
Би тэр талаар мэдэхгүй. Бие даагчдад миний хувьд ямар нэгэн санал тавиагүй.