Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох боломжгүй гэдгээ хэлсэн
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.08.11

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох боломжгүй гэдгээ хэлсэн

 МАН-ын зургаан сайдыг Засгаас огцруулж, өнөөдрийн байдлаар,

  1. Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт,
  2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд,
  3. Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод,
  4. Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд,
  5. Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад,
  6. Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцуулаад байгаа.

Тэгвэл Ч.Сайханчилэгийн Засгийн газар бие даагч гишүүдэд санал тавьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ дахь бие даагчдын зөвлөлд сайдын нэг санал оруулсан ч тус гишүүд зөвшөөрөөгүй байна.

Энэ талаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах тайлбарыг өглөө.

-Бид Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Учир нь Дубайн гэрээг эсэргүүцэж байгаа хэвээр. Цаашид ч үргэлжлэх энэ гэрээг сайжруулах ёстой гэсэн байр суурин дээрээ зогсоно. 

Яг тодорхой тэр яам гэж хэлээгүй ч Засгийн газарт орох бололцоо байна гэсэн. Нэг яаман дээр сайд томилох боломж ч байсан байх гэв.