Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж байна
Ан-ын бүлэг
2015.08.03

Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж байна

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар ээлжит бус чуулганы хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулж байгаа билээ.

Ээлжит бус чуулганы хуралдааны нээлт өнөө өглөө болж, нээлтэд  АН-ынхан 80 хувийн ирцтэй,  “Шударга ёс эвсэл” 70 хувийн ирцтэй оролцсон. Харин МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд оролцоогүй.

Тэгвэл энэ цагт УИХ дахь АН-ын бүлэг хаалттай хуралдаж байна. Мөн МАН-ын бүлгийн хуралдаан эхэлжээ.