МАН-ыг Засгаас гаргахыг дэмжсэн бүлгийн шийдвэр эцсийнх
АН-ын бүлэг
2015.07.07

МАН-ыг Засгаас гаргахыг дэмжсэн бүлгийн шийдвэр эцсийнх

АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг зуун хувь дэмжиж, МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэрт хүрчээ. Тус бүлгийн удирдлагууд хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг АН-ын бүлгийн гишүүднйн хэдэн хувь нь дэмжсэн бэ?

Бүлгийн дарга  Б.Гарамгайбаатар: -Бүлгээрээ ярилцсаны эцэст шийдвэр гаргалаа. Хуралдаанд 27 гишүүн оролцож, хоёр заалттай шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол болон өнөөдрийн (өчигдөр) бүлгийн хурал- дааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосон. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болголоо. Тэд Засгийн газрын бүрэлдэхүүнд буй  бусад намтай ярилцаж дараагийн сайд нарын асуудлыг шийдвэрлэнэ.

-Эл асуудлыг наадмаас наана шийдвэрлэх үү?

Б.Гарамгайбаатар: -Энэ талаар тодорхой ярьсангүй.

-Гэрээ цуцлах талаар хамтран ажиллах гэрээнд хэрхэн заасан байдаг вэ?

Б.Гарамгайбаатар: -АН олонхийг бурдүүлж байгаа. Энэ утгаараа шийдвэрийг АН санаачлах эрхтэй гэж  ойлгож болно. Мөн энэ нь хамтран  ажиллах тухай гэрээ болохоос дагаж мөрдөх хууль, журам биш гэж үзэж байгаа.

Бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж: -Гэрээгээ хэрэгжүүлээгүй учраас цуцлахад хурч байна. Нөгөө талаас томоохон намууд ярилцаж байж энэ гэрээг байгуулсан учраас тухайн үед байгуулсан ажлын хэсгүүд дахин ярилцах чиглэлийг бүлгээс өгсөн.

-Ерөнхий сайдыг эзгүйд ийн шнйдвэрлэсэн шатггаан нь юу вэ?

Б.Гарамгайбаатар: -Ерөнхий сайд АН-ын гишүүн. Намын дурмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл эл асуудлыг шийдэх бүрэн эрхтэй. Энэ удаагийн хуралд Ерөнхий сайд оролцож, байр сууриа илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр эцсийнх.

Бүлгийн дэд дарга С.Одонтуяа: -Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахын томоохон төслүүдээ урагшлуулья, ажил хийе гэж Засгийн газраа хамтран байгуулсан. Гэвч МАН-ынхан ажил хийх бус халаа, сэлгээнд илүү ач холбогдол өгсөн. Яам, агентлагийн ажилтнуудыг халж байгаа тухай гомдол тасрахгүй байна. Энэ нь цаашид үргэлжилбэл тогтворгүй байдал үүснэ. 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нэг ч хүнийг ажлаас халаагүй. Энэ бол сайн жишиг. Харин МАН зорилгоо буруу хэрэгжүүлсэн бололтой.

-МАН Засгийн газраас гарахгүй гэвэл яах вэ?

Б.Гарамгайбаатар: -АН шийдвэрээ гаргалаа. МАН-ын холбогдох байгууллагууд хуралдах байх. Манай намын зүгээс хамтын ажиллагаагаа идэвхжүүлье, яаралтай шийдвэрлэх асуудлуудаа баяр наадмаас өмнө цэгцэлье гэж МАН-ын бүлэгт албан ёсоор хандсан. Тэд хариу мэдэгдэлдээ ажлын хэсгийн ахлагч нар бүгд АН- ынх байна гэсэн. АН олонхийг бүрдүүлж байгааг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч АН давуу байдлаар бус, хамтын хүчээр шийдэлд хүрэх гэж оролдож ирсэн. Ажлын хэсэгт намуудаас ойролцоо тооны гишүүн ордог. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүн ахалж байсан ч бүрэлдэхүүнд нь МАН- ын 34 гишүүн бий. Тэд ажил гацаахад ажлын хэсэг урагшлах боломжгүй шүү дээ. Иймд энэ тайдбарыг хүлээж авах боломжгүй.

-Яг ямар хуулийн төслийг МАН гадааж байна вэ?

Б.Гарамгайбаатар: -МАН-ын бүлгээс АН-д өгсөн хариу мэдэгдэлд “Бид саад болоогүй” гэсэн. Тэд хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон төслийг хэлэлцэхэд шууд саад хийгээгүй ч зөвхөн өөрсдийн өргөн барьсан төслүүдийг л батлуулах сонирхолтой байгаа юм. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл бий. Харамсалтай нь, намын эрх ашгийн үүднээс асуудлыг гацааж байна. Тухайлбал, хамтран ажиллах гэрээнд Сонгуулийн тухай хуульд тооллогын хар машины талаар тодорхой тусгасан. Гэтэл 76 жижиг тойрог бүхий можаритор тогтолцоогоор сонгууль явуулна, ард түмнээс санал асууна, бүх саналыг гараар тоолно гэх зэргээр ярьж байгаа. Энэчлэн гэрээгээ удаа дараалан зөрчсөөр байгаа тул АН цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн.

- Дахиад л сайд нарын томилгоо яригдах нь. Та бүхэн эрсдэлээ тооцсон биз дээ?

Б.Гарамгайбаатар: -Тийм ээ, өнгөрсөн хугацаанд МАН-аас Засгийн газрын халаа сэлгээний асууддыг дахин дахин оруулж ирснээр чуулганы 60 хувьд сандал, ширээ тойрч ярьсан байдаг. Ийм маягаар ажил явахгүй байсан учир бид МАН-тай хамтрахаас аргагүйд хүрсэн. Гэтэл уригдсан нөхөд өнөөдрийг хүртэл гацаа, тээг болсоор байгаа тул ийм шийдвэрт хүрснийг албан ёсоор хэлье. Цаашид тэд Засгийн газартай хариуцлага тооцох, сайд нарыг сугалж огцруулах асуудал тавихыг үгүйсгэхгүй.

Гэхдээ бусад намтай хамтарсан нь хэвээр тул тийм ч түвэгтэй байдал үүсэх- гүй байх. Ер нь Засгийн газрыг огцруулах, солих нь ердийн асуудал. Засгийн газар гүйцэтгэх үйл ажил- лагаа явуулдаг. Ажил нь хууль, тогтоомжийн шаарддагад нийцэхгүй байгаагаас Засгийн газрын бүрэл- дэхүүнд өөрчлөлт оруулах гэсэн болохоос огцруулаагүй гэдгийг мөн албан ёсоор хэлье.

-МАН-ын сайд нарын халагдсан болон тэдний оронд ажиллаж буй хүмүүсийг яах вэ. Дахиад л халаа, сэлгээ хийх үү?

С.Одонтуяа: Аль нэг нам гэхээс илүү төрийн албан хаагч, ардаа амьдралтай хүн гэдэг үүднээс анхаа- ралтай хандана. Гэхдээ хууль зөрчиж ажилд томилсон асуудлыг дахин ярина. Хууль дүрмийн дагуу шалгалт өгч орсон хүнд халаа сэлгээ хамаагүй.

Ш.Түвдэндорж: -МАН-ыг хөөж, туугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хамтарч үзлээ. Эдийн засгийн хүндрэлээс гарахад нэмэр болсонгүй. Харин ч өөрсдийнхөө гишүүдийг ажилтай болгох ажил л хийлээ.

-Эднйн засаг гайгүй сэргэх хандлагатай байхад хамтрагчаасаа нүүр буруулах нь сөрөг үр дагавар да1уулах талаар ч ярьж байна.

Б.Гарамгайбаатар: -Энэ бол таамаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хэд хэдэн удаа бонд гаргасан. Үүний үр дүнд Монгол Улсад хэрэгтэй хөнгөн болон дэд бүтцийн чиглэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, олон зуун хүн ажлын байртай болж байгаа. Энэ нь бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж баина гэсэн мэдээлэл худал болохыг баталж байгаа юм. Мөнгөгүй болохоороо гуйдаг, мөнгөтэй болохоороо хөөдөг гэсэнтэй санал нийлэхгүй байна

Цаашид намын дарга нь Ерөнхий сайд байдаг жишгийн дагуу энэ Застнйн газрын тэргүүн  ч өөрчлөгдөж магадгүй гэсэн таамаг явж байна. Тухайлбал, Засгийн газраас Тавантолгойн төслийг дахин өргөн барих гэсэн ч УИХ-ын дарга хүлээж аваагүй хэмээн дээрхтэй холбож тайлбарлаад байгаа юм.

Б.Гарамгайбаатар:-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа. Томоохон баярын өмнө янз бүрийн хууль баталдаг гэх шүүмжлэл ч бий. Үүнээс болж Тавантолгойн гэрээний шинэ төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн. Түүнээс биш ямар нэгэн зөрчил үүсээгүй.

-Улсын өрийг АН дангаараа хариуцах уу?

Б.Гарамгайбаатар: -Бондыг эргэн төлөх нь түүнийг хэр үр дүнтэй зарцуулснаас шууд хамаарна. Мэдээж үүнд хугацаа шаарддагатай. Үүнийг Засгийн газар эрх мэддийнхээ хүрээнд шийдээд явна.

Ш.Түвдэндорж: -МАН-ын зургаан сайдыг гаргаж байгаа болохоос бусад намтай хийсэн гэрээ хэвээрээ. Тэгэхээр энэ Засгийн газар үйл ажиллагаагаа хэвээр хадгална.

’ -МАН-ын зургаан сайдын оронд аль намын төлөөлөл орох вэ. Мөн Байнгын хороодын дарга нарын томилгоог шинээр хийх үү?

Б.Гарамгайбаатар: -Бусад намтай хэрхэн хамтарч ажиллах талаар нам болон бүлгийн дарга нарт чиглэл өгсөн. Байнгын хороодын дарга нарын талаар яриагүй.