Зургаан сайдаа оруулж ирэхийг намын дарга, Ерөнхий сайдад үүрэг болгосон
АН-ын Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.07.07

Зургаан сайдаа оруулж ирэхийг намын дарга, Ерөнхий сайдад үүрэг болгосон

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газарт хамтран ажиллаж буй МАН-хай байгуулсан гэрээний биелэлт, гэрээгээ цуцлах ёстой гэсэн шийдвэрийг хэлэлцээд олонх нь дэмжжээ.

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлснээр хуралдаанд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй 37 гишүүн оролцжээ. Ирц хангалтгай байсан учир Ерөнхий сайд тодорхой тайлбаруудаа өгсөн аж. Улмаар УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж, шинэ сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн даалгаврыг АН- ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосон байна.

Бүлгийн хуралдаанаас ийм шийдвэрт хүрэх болсон шалтгаан нь МАН-тай хамтарснаас хойш төрийн апбаны 600 гаруй хүнийг ажлаас чөлөөлжээ. Цаашид төрийн албанд хийх МАН- ын халаа сэлгээ үргэлжлэх учир ийм шийдвэрт хүрсэн гэнэ. Харин гэрээнд заасан ажлууд яваагүй шалтгааныг АН өөрсдөө Ажлын хэсгийг ахалж байж, ажлаа явуулаагүй гэсэн МАН-ын мэдэгдлийг хангалттай, , үндэслэлтэй шалтгаан болохгүй гэж үзсэн аж. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн томоохон хуулийг боловсруулах Ажлын хэсэгт МАН-ын гишүүд ажиллаж байгаа Тиймээс зүгээр шалтаг гэдгийг АН-ын бүлгийн дарга нь тодотгосон юм. Энэ үеэр Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг гишүүд хэдэи хувиар хүлээж авсан бэ?

-АН-ын бүлэг Гүйцэттэх зөвлөлийн тоггоолын төсөлтэй танилцаж сайтар ярилцсан. Ингээд хоёр заалттай шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн зургаадугаар тоггоол болоод өнөөдрийн Бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхбодд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүлшйн дарга Б.Гарамгайбаатар нарг үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь заалт нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН- ын бүлгийн пшгүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан.

-Тэгэхээр наадмаас наана МАН-ын зургаан сайдыг гаргана гэсэн үг үү?

-Наадмаас наана уу, цаана уу гэдэг асуудлыг тодорхой яриагүй.

-Гэрээгээ цуцлах эрх нь хэнд байдаг вэ. Танайх гаргая гэхээр МАН гарчих уу?

-АН өнөөдөр олонхийг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа АН-д шийдвэрийг санаачлах эрх нь байгаа. Хоёрдугаарт хамтран ажиллах тухай гэрээний баримт бичиг болохоос ямар нэгэн дагаж мөрдөх хууль дүрэм журам биш.

-Ерөнхий сайдыг эзгүйд ийм шийдвэр гаргаж болж байгаа юм уу?

-Ерөнхий сайд тухайн үед гадаадад ажиллаж байсан нь үнэн. АН-ын дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл асуудлаа шийдэх эрхтэй. Тийм учраас чиглэлээ гаргасан.

-Ерөнхий сайд бүлгийн хуралд суухдаа энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй.

-Тавантолгойн гэрээний төслийг дахин өргөн барих гэсэн боловч танай намын дарга хүлээж аваагүй гэж байна. Ер нь цаашдаа намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын үүднээс Ерөнхий сайдыг ч сольж магадгүй гэсэн мессеж нийгэмд гараад байна. Энэ асуудлаар Бүлэг хэлэлцсэн үү?

-Баярын өмнө томоохон хуулиудыг баталж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ уггаараа намын дарга Тавантолгойн төслийг намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэдцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл дахин яваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн барих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш.

-МАН-ын зургаан сайдын оронд аль намын төлөөлөл орох вэ. Мөн Байнгын хороодын дарга нарын томилгоог шинээр хийх байх?

-Үлдэж байгаа намууттай хэрхэн хамтарч ажиллах талаар нам болон Бүлгийн дарга нарт чиглэл өгсөн. Үүний дагуу үйл ажиллагаа явна. УИХ-ын асуудлыг өнөөдөр бид яриагүй.

-Засгийн газарт их хэмжээний бонд орж ирж байгаа. Үүний захиран зарцуулалтыг АН дангаараа хийх гэж МАН- ыг засгаас гаргаж байна гэсэн шүүмжлэл байна?

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эдийн засгийг сайжруулах үүднээс ‘янз бүрийн бонд гаргасан. Энэ бондуудын үр шимээр Монгол Улсад хэрэгтэй хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн чиглэлийн үйл ажиллагаанууд маш эрчимтэй явж байгаа. Бондыг үр ашигтүй зарцуулсан гэдэг яриа худал. Үүний үр дүн одоо гарч эхэлж байна. Харамсалтай нь, хамтарч ажиллаж байгаа МАН үүнийг үгүйсгэх тактик барьж ажиллаж байгаад л хамаг учир байгаа юм.

-2012-2016 онд тавьсан энэ их гадаад өрийн хариуцлагыг АН дангаараа үүрэх үү?

-Бондыг үр ашиггай зүйлд зарцуулсан эсэхээс шалтгаалж өрийг хаах асуудлыг ярина. Мэдээж хэрэг энд хугацаа хэрэгтэй. Энэ утгаар л бид ажиллаж байна. Түүнээс бонд гэдэг гоё нэр өгчихөөд түүний цаана өр нуугаад байгаа асуудал байхгүй. Өр байх нь байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, УИХ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдээд явна.