УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.07.22
Хэнтий аймгийн Дадал сумын 90 жилийн ой тохиолоо
Дадал сум анх 1925 онд байгуулагдсан түүхтэй. Сумын төв нь Монголын нууц товчоонд гардаг домогт Дэлүүн болдогийн дэргэд Балжийн голын урд байрладаг.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тахилгат уулуудтай Дадал сумынхан 90 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойн баярт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцох үеэрээ “Манай Дадал сумынхан бол их ажилсаг, хөдөлмөрч улсууд. Түүх соёлын дурсгалт газруудаа онгон дагшин байдлаар нь хадгалахын тулд их санаачлагатай сайхан ажлуудыг зохион байгуулж байдаг” гэж байсан юм.
Сумын хэмжээнд нийт 32 ААН үйл ажиллагаа явуулж, 2012 оны жилийн эцсийн мал тооллогоор 1246 иргэн мал маллан амьдардаг аж. Тэд 90 жилийн ойн хүрээнд 90 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөжээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү