Хүүхдийн спортын V наадамд оролцох даамчид тодорлоо
Эрүүл мэнд, спортын яамнаас Монголын хүүхдийн спортын V их наадмын үндсэн хөтөлбөрт Олимпийн төрлийн 15 спорт дээр сүүлийн үед Монгол улсад эрчимтэй хөгжиж буй оюуны спортын төрлүүд болох 100 буудалт даам болон шатрын төрлийг албан ёсоор оруулжээ.
Ингэснээр ирэх есдүгээр сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод спортын 17 төрлөөр зохиогдох энэхүү наадамд охид, хөвгүүд (1999 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн) тус бүр 8 хүүхэд шалгаран оролцох боллоо. Хүүхдүүд аймаг, дүүргээ төлөөлөн оролцох бөгөөд улсын хэмжээнд бүх спортын нийлбэр дүнгээр, медалийн тоогоор байр эзлүүлнэ.
Монголын даамын холбооноос энэ жилийн амжилт, улс, тивийн АШТ болон сорилт тэмцээний дүнгээр дараахь хүүхдүүдийн нэрсийг тодруулсан байна.
НААДМЫН ШИГШЭЭД ШАЛГАРСАН ДААМЧИД:
Хөвгүүд:
1. Б.Уудамбаатар (Завхан)
2. М.Шийрэвжамц (Сүхбаатар дүүрэг)
3. Б.Билгүүн (Сонгинохайрхан)
4. Н.Бат-Ирээдүй (Дархан-Уул)
5. Б.Пүрэвжаргал (Дорноговь)
6. С.Мөнх-Оргил (Өмнөговь)
7. М.Лувсандорж (Хэнтий)
8. Г.Жавхлантөгөлдөр (Сонгинохайрхан)
Охид:
1. Б.Отгон-Эрдэнэ (Сонгинохайрхан)
2. С.Сарантуяа (Говьсүмбэр)
3. Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх)
4. С.Гандиймаа (Баянхонгор)
5. Б.Цэдэв (Сонгинохайрхан)
6. Г.Дүүрэнбилэг (Хэнтий)
7. Э.Маргад (Хэнтий)
8. Т.Ганчимэг (Завхан)