2015.07.16

Хүй 7 худагт эко автобус иргэдэд үйлчиллээ

Монголчуудын бүтээсэн эко автобус баяр наадмын өдрүүдээр Давааны өртөөнөөс морь барианы талбай хүртэл 2,3 км замд иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ.

Өнгөрсөн жил Хүй долоон худгийн эргэн тойронд таван эко автобус иргэдэд үйлчилж байсан бол энэ жил тоог нь нэмж 15 болгожээ. Эко автобуснууд таван минутын зайтай явж иргэдэд үйлчилж байсан боловч эко автобусыг хүлээх иргэд олон байсан байна.