Аж үйлдвэрийн салбарын баримт бичгийг батлах хэрэгтэй гэв
“Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”
2015.06.19

Аж үйлдвэрийн салбарын баримт бичгийг батлах хэрэгтэй гэв

Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг өчигдөр УИХ-аар хэлэлцэж буй аж.

Үүнтэй холбоотойгоор Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг баримт бичигт “Аж үйлдвэржилтийг дэмжих ард түмний хөдөлгөөн”, “Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”, “Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо” хамтран баялаг бүтээгч компаниуд болон монгол хүнд ээлтэй, ажлын байрыг бий болгосон хэлбэрээр гарахад нь өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн саналаа хүргүүлсэн байна.

Энэ үеэр МЗБНХ-ны ерөнхийлөгч' Д.Жаргалсайхан “Аливаа улс орон бүтээснийхээ хэрээр хөгждөг. Тиймээс шинээр гарч байгаа хуульд ихээхэн ач холбогдол өгсөн. Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхээр 17 бичиг баримт гарсан байдаг. Энэ бичиг баримтууд хэрэгжих тогтолцоогүйгээс үүдэн өндөр технологийн аж үйлдвэрийн сал- бар хөгжих нөхцөл бүрдсэнгүй” гэв. Тиймээс төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах төсөл явж буй тухай тэрээр хэлсэн юм.

Мөн Оюутолгойн ил уурхайд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт явсан. Гэтэл үүний 80 хувь нь гадагш гарсан байдаг. Учир нь Монголын компаниуд том бүтээн байгуулалтад оролцох техник, технологи, боловсон хүчний чадамжгүйтэй холбоотой хэмээн Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээллээ.

Харин дээрх баримт бичиг батлагдсанаар том хэмжээний төсөл хэрэгжүүлэх явцад оролцох чадамжтай компани бий болох ёстой хэмээн тэд үзжээ. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас өргөн бариад байгаа үндэсний үйлдвэрлэлийг цогц бодлогоор дэмжих хууль, эрх зүйн актуудыг яаралтай батлах хэрэгтэй гэв.