Хувийн хэвшилд хямралыг давах дархлаа байна уу" хэлэлцүүлэг
2014.12.05

Монголд бизнесийн том пирамид бий болох ёстой

“Хувийн хэвшилд хямралыг давах дархлаа байна уу” гэдэг сэдвээр ярилцахаар хувийн хэвшлүүдийн төлөөллүүд  оролцлоо.

 -Макро түвшиндээ зургаа сайн харж байж микро түвшинг сайжруулах уу ?

Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Хэрэглээний эдийн засагтай Монгол улс байнгын л эдийн засгийн хямралтай байж ирсэн. Харин энэ хямрал нь хурц байна уу аядуу байна уу гэдэг асуудал бий. Хурц байгаа шалтгаан нь манай эдийн засаг хоёр тулгуур   багана дээр зогсдог.

Нэг нь уул уурхай нөгөө нь гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын эдийн засаг нь 50 хүртэлх хувийг эзэлсэн байдаг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид алга болоход эдийн засаг ганхаж байна. Монгол улс суурь аж үйлдвэрийн салбарт түшиглэсэн эдийн засгийн цоо шинэ загварыг томьёолж тодорхойлж, түүнийхээ дагуу үйлдвэрлэлээ явуулах цаг нь болсон.

Ингэхгүй бол манай эдийн засаг байнгын гадаад хүчин зүйлийн нөлөөнд байсаар байна. Тэгэхээр үндэсний хэмжээнд аж үйлдвэржүүлэх компанит ажлуудыг өрнүүлэх шаардлагатай.  Бизнесийн том пирамид бий болох ёстой. Түүний суурин дээр жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, ажиллах юм. Гадагшаа алдаж буй доллароор  хамгаалалтын бүлэг бий болгох нь чухал. Ингэхийн тулд хэрэглээний эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжих төр засгийн хүчтэй бодлого хэрэгтэй байна”.

                           - Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү