Сато Кюичи: Уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудад ажиллавал илүү хурдан хөгжинө
Японы мэргэжлийн инженерүүдийн холбооны гишүүн, зураг төслийн инженер Сато
2014.08.19

Сато Кюичи: Уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудад ажиллавал илүү хурдан хөгжинө

Японы  Нийгата мужийн гадаадын технологийн хамтран ажиллах холбооны удирдлагууд манай оронд ажлын айлчлалаар ирээд байгаа юм. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

Монголын төмөрлөг бүтээгдэхүүн хийц үйлдвэрлэлийн талаар таны бодол ?

-Монголд бүтээгдэхүүн хийц үйлдвэрлэлийн салбар харьцангуй залуу салбар. Одоохондоо барилга арматур төмөр болон бусад жижиг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашдаа уул уурхай, ХАА салбаруудад ажиллавал илүү дээр. Гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй.

Манай улсын хувьд ХАА болон Уул урхай салбарууд нь бусад орноос хараат байдаг. Тэгэхээр энэ нь төмөрлөгийн зах зээлд нөлөөлж байгаа гэсэн үг. Энэ тал дээр ?

-Мэдээж тэр байдлыг шууд алга болгоно гэдэг боломжгүй. Үүнд цаг хугацаа маш их хэрэгтэй. Японд байдал ийм л байсан. Тэгэхээр юун түрүүнд боловсон хүчин болон технологийн талын асуудлаа сайжруулвал салбар аяндаа хөгжөөд ирнэ.

Та зураг төслийн инженер мэргэжилтэй. Тэгэхээр монголын үйлдвэрүүдийг бүрэн автоматжуулах хэр боломжтой гэж харж байна?

- Бүрэн боломжтой. Гэхдээ цаг хугацааны л асуудал. Монголын үйлдвэрүүд ихэнх бүтээгдэхүүн хийцээ гар аргаар хийж байгаа нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал болж хэрэглэгчдэд хүлээлт үүсдэг. Мөн чанарын хувьд ч тэс өөр юм. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэл түлхүү үр дүнтэй болно.

Огүма: Илүү бие даасан талыг баримтлах хэрэгтэй                              

Монголд гурав дах удаагаа ирж байгаа гэсэн. Энэ удаагийн айлчлал ямар ач холбогдолтой вэ ?

-Бидний энэ удаагийн айлчлалын зорилго нь төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхийн тулд  юуны тулд юу хийх ёстой, манай талаас юун дээр туслах боломжтой, ямар арга хэмжээг илүү хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг энэ удаа ярилцахаар ирээд байна.

Монголд төмрийн бүтээгдэхүүн хийц үйлдвэрлэлийн салбар хөгжихөд юун дээр анхаарах вэ ?

-Монголын хувьд чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд үйл ажиллагааныхаа системийг өөрчилж бага зардлаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Ингэснээр цаг хугацаа болон олон зүйлийг хэмнэж болно. Энэ талаар ч ярилцаж санал бодлоо солилцож байна.    

Таны харж байгаагаар Монголын хувьд төмөрлөгийн үйлдвэрлэл хэр ирээдүйтэй салбар вэ ?
-Хэдий хоёр том гүрний туслалцаа дэмжлэг ихтэй ч цаашдаа бие даасан талыг түлхүү баримталж төмөрлөгийн салбарыг хөгжүүлвэл илүү дээр гэж бодож байна.

-Барилга баригдаж байгаа үед их ирээдүйтэй салбар. Хэдий хоёр том гүрний туслалцаа дэмжлэг ихтэй ч цаашдаа бие даасан талыг түлхүү баримталж төмөрлөгийн салбарыг хөгжүүлвэл илүү дээр гэж бодож байна.

Цаашдаа Нийгата муж манай улстай өөр ямар талаар харилцан ажиллах боломжтой  вэ ?

-Цаашдаа хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох гүүр болж харилцан ажиллах төлөвлөгөөтэй байна. Учир нь манай холбооны хувьд хийх зүйл хязгаартай тул ингэж холбовол Монголын талд илүү ашигтай байх болно.