"Оюуны өмч-Төрийн алтан сан" үзэсгэлэн амжилттай болов
“Оюуны өмч-Төрийн алтан сан” үзэсгэлэнг нээж Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, “Монгол Улс шинэ Үндсэн хууль баталсан цагаас оюуны өмч болон хүний салшгүй эрх, байгалиас заяасан заяагдмал эрх хувийн өмч болохыг баталгаажуулсан.
2014.05.24

"Оюуны өмч-Төрийн алтан сан" үзэсгэлэн амжилттай болов

“Оюуны өмч-Төрийн алтан сан” үзэсгэлэн яармаг Чингисийн талбайд болж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг нь өнөөдөр тохиож буй Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулагдсан арга хэмжээ юм. Үзэсгэлэнгийн үйл

ажиллагаа бүхэлдээ шинийг санаачлагч, бүтээлч хүмүүсийг олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулагчидтай холбох цаашлаад оюуны бүтээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлтэй.

Энэ зорилгын хүрээнд Оюуны өмчийн газар болон Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо, Монголын зохион бүтээгчдийн холбоо хамтран зохион байгууллаа.

“Оюуны өмч-Төрийн алтан сан” үзэсгэлэнг нээж Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, “Монгол Улс шинэ Үндсэн хууль баталсан цагаас оюуны өмч болон хүний салшгүй эрх, байгалиас заяасан заяагдмал эрх хувийн өмч болохыг баталгаажуулсан.

Энэ түүхэн цагаас эхлэн Монголын төр оюуын өмчийг хамгаалах тодорхой алхам хийж иржээ.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулж, бүтээсэн оюуны өмчөө амьдралын эх сурвалжаа болгох боломж нөхцлийг бүтээн туурвигчдад олгох явдал өнөөгийн төр засгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд багтсан байгаад талархууштай байна” хэмээсэн юм.