Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга
2015.07.10

Мэндчилгээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан монголын нийт ард түмэн, Ардчилсан хувьсгалын тугийг өргөлцөж явсан ахмад партизан буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүлжу ,аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүннү Сүннүгийн үеэс хүчирхэгжин мандаж, Эзэн богд Чингис хааны үед дэлхийн талыг морин туурайгаар тамгалж явсан эртний түүхт Монгол Улсад өнгөрсөн XX зуунд гурван хувьсгал мандсан нь Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсган тусгаар тогтнолоо тунхаглахын суурийг тавьж баталгаажуулсан юм.

104 жилийн тэртээ Богд хаант Монгол Улсаа байгуулж манжаас  өрх тусгаарласан монголчууд 1921 онд Ардын хувьсгалаараа харийн дайсныг эх орноосоо хөөсөн бол 25 жилийн өмнө Цагаан морин жилд Ардчилсан хувьсгалаа мандуулж өмнөх хоёр хувьсгалын ололтоо бататган харь гүрний хараат байдлаас гарч, нэг намын дарангуйллыг халан жинхэнэ тусгаар тогтносон түүхтэй.

Үе үеийн эх орончдын байгуулсан гавьяа, эр зоригийн ачаар туурга тусгаар эх орныхоо эрх чөлөөт иргэн болсны баяраа тэмдэглэж зүлэг ногоон дэвжээнээ их баяр цэнгэлээ эдэлдэг Үндэсний их баяр наадмаараа жаргалтай дэлгэр наадахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье.

Уясан хүлэг чинь салхи татуулан хурдалж Харсан бөх чинь мэх уралдуулан давж Тавьсан сум тань хасаа мэргэн онож

Та бүхэн сайхан наадарай.

УИХ-ЫН ГИШҮҮН, МоАХ-НЫ ДАРГА Х.БАТТУЛГА