Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа
2015.07.09
Мэндчилгээ
Дэлгэр сайхан орныхоо 4 зүг 8 зовхист суугаа Монголын зон олон, хилийн чанадад суугаа Монгол иргэд, наадамчин олон та бүхэндээ Тулгар төрийн 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувсгалын 94 жилийн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Эртэй бяртай бөхчүүдийн мэх нь даацтай, эрэмгий хурдан хүлгийн хурд шандас төгс, эрхий мэргэн харваачдын цэц мэргэн байж, сэтгэл тэнэгэр, өргөн дэлгэр сайхан наадаарай.
Монгол консерватив намын дарга
Н.Дашдаваа