Мэндчилгээ
Монгол улсын их хурлын гишүүн О.Содбилэг
2015.07.09

Мэндчилгээ

Хүчит бөхчүүд нь тэнгэр алдлан дэвж, хурдан хүлгүүд нь шандас мэдэн хурдалж, эрхий мэргэн харваачид нь цэц юугаа сорьсон дэлхийд ганцхан Монгол наадам билээ.

Эрхэм хүндэт Орхон аймгийн нийт иргэд та бүхэндээ Монголын тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ