Том гүзээтэй бөхчүүд дэвээд л байсан
Таны хувьд хамгийн сайхан наадам хэзээ байв? Наадмын юу нь гоё вэ? Энэ асуултуудыг уншаад сэтгэлд хоногшсон дурсамжаасаа бодолхийлж байна уу. Мэдээж хүн бүрт өөр өөр дурсамж бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулгад эдгээр асуулт ийм дурсамжийг сануулах аж.
Сэтгэлд хоногшиж үлдсэн наадмын дурсам жаасаа хуваалцана уу?
-Би зургаан настай, дүү дөрвөн настай байв. Наадмын талбайд бөх үзээд сууж байлаа. Том гүзээтэй бөхчүүд дэвээд л. Тэгсэн дүү уйлаад болдоггүй. Ээж дүүд барилдаж байгаа бөхчүүдийг харуулж аргадах гэж их л хичээж байсан тэр үе огт санаанаас гардаггүй юм.
Наадмын юу нь танд таалагддаг вэ?
-Мэдээж ардын уламжлалт сайхан баяруудын нэг. Аав маань бөхийн засуул байсан тул наадам миний хувьд бүр ч дотно санагддаг.
Хамгийн сүүлд тэвдэж сандарсан үеүүд?
-Сүүлд, өнгөрсөн гурван сард ээжийн бие муудахад их сандарч бас айсан. Ерөнхийдөө бизнес, ажил хэрэг дээр буруу шийдвэр гаргаж, өр ширний асуудлаа зохицуулж чадахгүй үеүүд амьдралд олон тохиолддог. Тийм үеүүдэд сандарч тэвдэх нь бий. Улс төрийн хувьд нарийн царигийн тухай батлах үед сандарч тэвдэх, сэтгэлээр унах зэрэг болсон.
Анхны цалингаараа юу хийж байсан бэ, хэдэн төгрөг авсан бэ?
-Дунд сургуулийн долдугаар ангид үйлдвэрийн туслах засварчны ажил хийгээд 120 төгрөгийн цалин авсан. Цалингаа аваад гараасаа нэг ч салгаагүй. Шууд автобусанд сууж гэртээ очоод, ээждээ өгч.
Хэнээс үлгэр дууриал авдаг вэ?
-Амьдралд эцэг эхээс, ажил төрөл дээр багш, урлагаас түүхэн хүмүүс гэх мэт үлгэр дууриал авдаг хүмүүс янз бүр. Салбараас шалтгаалж үлгэр дууриал авдаг хүмүүс өөрхоорондоо ялгаатай. Миний хувьд урлаг, спорт гээд салбар бүрээс үлгэр авахыг хичээдэг олон хүн бий.