Чөлөөт бүсийн тоог “Халх гол” нэмнэ
Халх голын хилийн боомт
2015.07.08

Чөлөөт бүсийн тоог “Халх гол” нэмнэ

“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Тогтоолын төслийг Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Халх голд 1990-ээд оны дундаас тэнл газар авах гэсэн зомпаниуд их байсан. 4-5 жилийн өмнө энэ давалгаа бас бий болсон. Гадныхан манай цаг уурыг мэдэхгүй хэрнээ тэнд газар авах сонирхол их байдаг. Тэнд тариалан тарих боломжгүй. Ургадаггүй юм. долоо хоногийн өмнө Дорнодын ИТХ хуралдаад 66 мянган га-г хагалахаар санал гаргасан байна.

Үүнийг засаг руу оруулбал батлаад шийдэх юм уу. Чөлөөт бүс рүү ямар хөрөнгө оруулалт оруулах юм бэ. Газар тариалан эрхэллээ гэхэд нийслэл рүү явуулах боломж байхгүй ээ. Өмнө нь байгуулсан чөлөөт бүсүүд чинь өнөөдөр нэр төдий байна шүү.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Р.Бурмаа

Халх голын хөрс эмзэг учраас ойн зурвас байгуулах, стандарын дагуу төлөвлөлт хийх гээд энэ бүх шаардлага тавигдана. Зоргоороо хэдэн мянган га газрыг хагалах зөвшөөрөл өгөхгүй ээ. Хөрөнгө оруулалтын тал дээр Чөлөөт бүсийн хуулийн дагуу 300 мянган доллараас дээш хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэнэ гэж тусгаж өгсөн. ТЭЗҮ-ийн хувьд Дэлхийн банктай яриа, хэлэлцээр хийж хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьж байгаа. Дээр нь Солонгос, Хятадтай ярьж байна. Мал нядалгаа, хорио цээрийг лаборатори хийхээр ч ярьж байна.

УИХ-ын гишүүн  Я.Содбаатар 

Технологийн дэглэм гэж юуг хэлж байна вэ. Үүнд тодорхой хугацаа заах хэрэгтэй юу. Тэгэхгүй явахаар 1990 оноос хойш л чөлөөт бүс байгуулна гээд ярьснаараа эсвэл шийдвэр гаргаснаар бол маш олон чөлөөт бүстэй болж байгаа л даа. Харамсалтай нь ажил хэрэг болоод, үр дүнгээ өгч, эдийн засагт нөлөөлж байгаа юу гэдэг нь харьцангуй бага.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан