Л.Болд сайд  Алтанбулаг-Хиагт  боомтын үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.09.04

Л.Болд сайд Алтанбулаг-Хиагт боомтын үйл ажиллагаатай танилцав

Гадаад харилцааны сайд Л.Болд Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай танилцжээ.

Тэрээр Алтанбулаг-Хиагт боомтыг 24 цагаар ажиллуулах хоёр талын тохиролцоог хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах асуудлаар Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон Алтанбулаг боомтод үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналт шалгалтын байгууллагын удирдлагуудтай уулзаж мэдээлэл, санал солилцсон байна.

Мөн Оросын талын Хиагт боомтод очиж тус боомтын өргөтгөлийн хүрээнд шинээр барих гарц, боомтуудыг холбох авто замын зураг төсөлтэй танилцжээ.

Алтанбулаг-Хиагтын боомтыг 24 цагаар ажиллуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд төдийгүй хил орчмын бүсэд бизнес эрхлэгчдийн худалдаа, иргэдийн хил нэвтрэх нөхцөлд эергээр нөлөөлнө гэж үзжээ.