Баярын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын аадар бороо орно
Онцгой байдлын ерөнхий газрын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа
2015.07.08

Баярын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын аадар бороо орно

Онцгой байдлын ерөнхий газрын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаарь төлөв байдал ямар байх вэ?

-Ихэнх нутгаар өдөртөө 30-35 хэм хүртэл халж, цаашдаа Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар өдөртөө 38 хэм хүрч халах төлөвтэй байна. Харин төвийн нутгаар 30-35 хэм, хөрсөндөө 60 хэм хүрч халж байна. Тэгэхээр цаашид халалт үргэлжилнэ гэсэн үг. Мөн иргэдэд анхааруулж хэлэхэд баярын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын хүчтэй, аадар бороо орно гэсэн мэдээг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Тиймээс энэ өдрүүдэд Онцгой байдлын албад бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

-Энэ сарын эхний өдрүүдэд их халж байна. Гэтэл хүчтэй аадар бороо орохоор үерийн аюул нүүрлэх эрсдэлтэй. Үер усны аюул болох магадлал хэр байна вэ?

-Хэт их халалттай холбоотойгоор нэлээд аюулт болон гамшигт үзэгдлүүд болдог. Тухайлбал, Алтайн салбар уулс баруун ‘аймгийн нутгуудаар усарха! бороо үргэлжлэн орж байгаагийн улмаас уулын дагуух голуудын усжих түвшин огцом нэмэгдэж байна. Мөн голын эрэг дагуу болон уулын усны буулт бүхий газарт суурьшсан айл, өрхүүд усанд автах тохиолдол их байна. Улмаар бусад газраар хааяа хүчтэй орсон борооны улмаас үер болох магадлалтай байна. Хэт халалттай байгаа болохоор гэнэт орсон бороо газрын хөрсөнд шингэхгүйгээр шууд үер болох өндөр эрсдэлтэй. Дээрх үзэгдэл ганц энэ жил бус өмнөх жилүүдэд ч болж байсан. 2-3 хоног халж байгаад хүчтэй аадар бороо орох үзэгдэл байнга гардаг.

Төвийн нутгаар үер усны аюул харьцангуй бага байна. Сая нийслэлд орсон борооноор айлын гэрт ус ороод байна гэсэн дуудлагаар ажилласан. Зөвхөн Онцгой байдлын байгууллагад найдах бус иргэд өөрсдөө орон гэрээ уснаас хамгаалах хэрэгтэй. Хэрэв гэр рүү нь ус орох гээд байдаг бол бууриа өндөрлөх, шуудуу татах, даруулга бэхйлгээ хийх нь чухал. Мөн хэт халж байгаатай холбоотой хуурайшилт их байна.

Тэгэхээр аялал зугаалгаар явж байхдаа асаасан гал, тамхи, чүдэнзээ сайн унтрааж байх хэрэгтэй. Аюулгүй байдлаа өөрсдөө ханга>уүй бол бүх газарт эргүүл ажиллуулах боломж байдаггүй. Мөн аадар бороо орохын өмнө хүчтэй салхи, шуурга дэгдэж байна. Баян-Өлгий аймагт олон айлын гэр нурж, орон гэргүй боллоо гэсэн мэдээлэл ирсэн. Брроо орж байх үед хүчтэй салхи салхилах нь ажиглагддаг. Мөн орон нутагт их халсантай холбоотой том том мөндөр орох тохиолдол бий. Энэ үеэр иргэд мөндөрт цохиулж, эрүүл мэндээрээ хохирдог. Тиймээс хүүхдүүд, өндөр настнуудыг асран хамгаалагчтай, задгай сүүдэр газарт байлгах зэрэг аюулгүй байдлыг хангах шаардлагатай.

-Сүүлийн үед хөдөө, орон нутгаар усны түвшин нэмэгдэж байна. Аль нутгаар үер усны аюул их байна вэ?

-Баруун аймгийн нутгуудаар зургадугаар сарын дунд үеэс эхлэн одоог хүртэл үргэлжилсэн бороо орж байна. Хэдийгээр гурав, дөрөв хоногоор айхавтар үргэлжилж ороогүй ч гэсэн дундаа завсарлагаатай бороо орж байгаа болохоор усны түвшин нэмэгдсэн. Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар хур нэлээд элбэг байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нутаг .гэвэл Говь-Алтай аймгийн Бугат, Алтай сум үерийн аюулд өртөөд байгаа юм.

Эдгээр сум уулын усны буулт бүхий газарт байдаг болохоор бороо орохоор уулын ус бууж байна. Тиймээс энэ сумаас олон айлыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн Ховд аймагт үер буусан дуудлагаар орон нутгийн болон Онцгой байдлын газар хамтарч ажиллаж байгаа.

-Он гарсаар үер усанд осолдсон хэчнээн дуудлага ирэв?

-2015 он гарсаар өнөөдрийн байдлаар 36 хүн усанд осолдож амь насаа алдсаны 10 нь бага насны хүүхэд байна. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Ер нь зуны амралт болохоор хүүхдүүдээ орон нутагт хөдөө явуулдаг. Айлд тавьдаг. Энэ үед хүүхдийн хараа хяналт алдагддаг тал бий. Үүнээс үүдэн хүүхдүүд төөрөх, усанд унах явдал орон нутагт цөөнгүй гарч байна. Мөн голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотой голын болон худгийн усанд хүүхдүүд эндэж осолдсон тохиолдол цөөнгүй гарч байна. Орон нутгаас 20 гэр салхинд нурж эвдэрлээ гэсэн дуудлага ирсэн. Баярын өдрүүдэд орох аадар бороо их халалттай зэрэгцэх учир үер буух вий гэсэн үүднээс манай байгууллага урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

-Танай байгууллагаас иргэдэд үер усны аюулын тэлээр хэрхэн анхааруулдаг вэ. Иргэд сэрэмжлүүлгийг хэр хүлээн авдаг юм бол?

-Жилийн жилд Хөвсгөл, Сэлэнгэд усны осол их гардаг. Энэ жил Ховд, Сэлэнгэд тус бүр 10-аад удаагийн тохиолдол гарсан. Үер усны аюулд өртөх явдал иргэдийн хариуцлага, санамсар болгоомжгүйгээс ихэвчлэн гардаг. Үүнд манайх хэвлэл мэдээллээр байнгын сэрэмжлүүлэг өгдөг. 2014 оны долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 31 хүн усны ослоор амь насаа алдсан. Харин өнөөдрийн байдлаар 36 хүн болсон байна. Тиймээс энэ тоо буурахгүй байна гэсэн үг.

Усны түвшин их, бага байхаас үл шалтгаалан усны осол болж байдаг. Их халахаар залуучууд гол руу явдаг. Тэр нь эрсдэлийг бий болгодог. Ер нь амралт зугаалгаар явахдаа зохион байгуулалттай явж байгаарай гэдгийг анхааруулъя. Орой очоод буухад л усны түвшин бага байдаг. Гэтэл гол бороо ороход шөнөдөө л үерлэж аюулд өртөх магадлалтай. Энэ талаар манай байгууллагаас байнгын сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээлэл болон сайтуудаар тавьж иргэдэд анхааруулдаг. Зарим хүн Онцгой байдлын байгууллагаас, “Тийшээ явах гэсэн юм. Зам ямар байх бол, бороо хэр орох вэ” гэх зэргээр мэдээлэл авдаг юм.