Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна
2015 оны эхний 6 сарын байдлаар усанд живж нас барсан тохиолдол 10 аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаа гарч 25 хүн амь насаа алдсан байнга. Үүнээс 8 нь бага насны хүүхэд байна.
Цаашид 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна.
-Баяр амралтын үеэр гол, нуур, цөөрөм, эрсдэл ихтэй газруудад нэмэгдэл хүн, хүч техник хэрэгсэлтэй эргүүлийг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэх;
- Усны осол ихээр гардаг газруудад сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах ажлыг эрчимжүүлэх, амралт, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж бэлтгэн тараах,
- Нуур, цөөрөм, гол мөрөн бүхий газраар бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтай хүргэх;
- Усархаг бороо орох үеэр автозамын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул баталгаатай автозам, гүүр, гарамыг сонгох, гол ус гатлахдаа аюулгүй байдлаа хангахыг иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт онцгойлон анхааруулах;
- Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт дадлага зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд Аврах тусгай анги, зэргэлдээ аймгийн Онцгой байдлын газартай харилцан ажиллах, аюулгүй байдлыг хангах;
- Их халалтын улмаас хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрсэн тул шаардлагатай газруудад аялал зугаалгыг тодорхой хугацаагаар хязгаарлах, морин эргүүл, хяналтын цэг, гэрээт харуулыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, түймэр гарсан даруйд унтраах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
Цаашид болзошгүй үер, гал түймэр, түр зуурын хүчтэй салхи шуурга, аянга цахилгааны аюулын улмаас автозам, гүүр эвдрэх, цахилгаан эрчим хүч доголдох, хүн, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд аймаг, нийслэл, сум дүүргийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдал /автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоо/-ыг хангаж хамтран ажиллахыг үүрэг болгоод байна.
Цаг агаарын талаар
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутагт бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, баруун зүгийн нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 30-32 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 26-29-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Уснаас эрэн хайх
Баян-Өлгий аймгийн /2015.05.17/ “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулж байна.
Ховд аймгийн Мянгад суманп /2015.06.09/ “Ховд” голын усанд осолдсон иргэн Ц /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулж байна. н
Увс аймгийн Бөхмөрөн суманд О /4 настай, эмэгтэй/ “Жигэртэй” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагаар /2015.06.24/аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран 6 автомашин, 21 мотоцикл, нийт 69 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 24 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 25 хүн амь насаа алдсан байна
Ой хээрийн түймэр
Асч байгаа:
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, 4 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 86 иргэн, 1 автомашин, нийт 188 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар /2015.06.19/ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 12 иргэн, 2 автомашин, нийт 34 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран /2 автомашин, 1 мотоцикл, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагид ажиллаж байна.
Цурамд оруулсан
Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулсан.
Булган аймгийн Тэшиг суманд гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, цурамд оруулсан.
Унтраасан
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн нутаг “Өвөр сүүжийн гол” гэдэг газар гарсан ойн түймэр,
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар гарсан ойн түймрийг дээрхи аймгуудын Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж унтраагаад байна.
2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 197 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Аянга буусан тухай мэдээлэл:
Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан-Ус” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.06.24-ний өдрийн 00:10 цагийн орчим аянга бууж 2 үхэр хорогдсон байна.
Тээврийн хэрэгслийн осол
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Богдхан-Уул”-ын хойд талын хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн хажуу руу 83-49 УБВ улсын дугаартай “Тоёота Марк-2” загварын суудлын автомашин онхолдож, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагаар /2015.06.24-ний өдрийн 15:59 цаг/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б /30 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.