Олон улсын түвшинд ажиллах чадвартай багийг бүрдүүлнэ
Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлт эрс нэмэгдэж, газар хөдлөлтийн идэвхжил их байгаа.
Тиймээс Онцгой байдлын албан хаагчид болон нийт иргэдийг болзошгүй осол гэмтлээс өөрсдийгөө аврах чадвар суулгах шаардлагатай байгаа аж. Энэ хүрээнд газар хөдлөлтийн үед хэрхэн аврах ажиллагааг зохион байгуулах талаар туршлага судлах сургалтыг зохион байгууллаа.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал “ОБЕГ-аас олон улсын эрэн хайх багтай болохоор хүсэлт тавьж байгаа. Бид 65 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын түвшинд ажиллах чадвартай багийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ зөвөлгөөний үр дүнд нэг жилийн хугацаатай төлөвлөгөө боловсруулж 2016 онд эрэн хайх бүлгийн шалгаруултанд оролцоно” гэлээ. Уг сургуулилалт дөрөв хоног үргэлжлэх аж.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү