Санамж бичигт гарын үсэг зурлаа
Нэгдсэн Үндэсний байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ өдөр хүн амын асуудлууд, хүрээлэн байгаа орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого төлөвлөлтөнд хүн амын хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийн чухлыг шийдвэр гаргагчдад ойлгуулах зорилгоор ийнхүү тэмдэглэдэг аж.
Дээрх өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Онцгой байдлын үе дахь эмзэг бүлгийн хүн ам” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэвлэлийн хуралд Монгол Улсын шадар сайдын зөвлөх Н.Энхтайван, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян нар оролцлоо.