ОБЕГ-аас мэдээлж байна
Онцгой байдлын ерөнхий газар
2015.06.29

ОБЕГ-аас мэдээлж байна

Цаг агаарын талаар

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн нутагт бороо орсон.

       Өнөөдөр:Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

         Улаанбаатар хотодүүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд нутгийн зүүн хэсгээр, 7 сарын 1-2-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 3-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд  говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн төв хэсгээр хална.     

Гол усны ослоос сэргийлье

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.  2015 он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдлоор нийт 28 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна. Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.

Баян-Өлгий аймагт “Ховд” голын усанд осолдсон /15 настай, эрэгтэй/ Х-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

     Мөн сүүлийн үед хүүхэд багачууд урд хөршид үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй хийлдэг гудас, завин дээр сууж тоглосноос усанд осолдсон тохиолдол гарсан тул хийлдэг гудас, завийг хэрэглэхгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагчдад нь анхааруулж байна.

                  Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтэйн нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халхголын усны түвшин олон жилийн дунджаас 20-40 см их, бусад гол, мөрний усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм байна.

     Хэдийгээр ихэнх гол, мөрний усны дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй боловч 07 дугаар сард зарим үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх, уулын ам, бэл, хуурай  сайр, гуу, жалгаар уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.     

Иймд гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүй

             Мөн ирэх 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна.

-Баяр амралтын үеэр гол, нуур, цөөрөм, эрсдэл ихтэй газруудад нэмэгдэл хүн, хүч техник хэрэгсэлтэй эргүүлийг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэх;

- Усны осол ихээр гардаг газруудад сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах ажлыг эрчимжүүлэх, амралт, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж бэлтгэн тараах, 

- Нуур, цөөрөм, гол мөрөн бүхий газраар бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтай хүргэх;

- Усархаг бороо орох үеэр автозамын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул баталгаатай автозам, гүүр, гарамыг сонгох, гол ус гатлахдаа аюулгүй байдлаа хангахыг иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт онцгойлон анхааруулах;

- Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт дадлага зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд Аврах тусгай анги, зэргэлдээ аймгийн Онцгой байдлын газартай харилцан ажиллах, аюулгүй байдлыг хангах;

- Их халалтын улмаас хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрсэн тул шаардлагатай газруудад аялал зугаалгыг тодорхой хугацаагаар хязгаарлах, морин эргүүл, хяналтын цэг, гэрээт харуулыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, түймэр гарсан даруйд унтраах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,

Цаашид болзошгүй үер, гал түймэр, түр зуурын хүчтэй салхи шуурга, аянга цахилгааны аюулын улмаас автозам, гүүр эвдрэх, цахилгаан эрчим хүч доголдох, хүн, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд аймаг, нийслэл, сум дүүргийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдал /автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоо/-ыг хангаж хамтран ажиллахыг үүрэг болгоод байна.

Аврах ажиллагаа:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байранд сэтгэцийн өвчтэй хүүхэд 03:00 цагаас хойш гэртээ ганцаараа хаалгаа дотроос нь цоожилчихоод онгойлгохгүй байна гэсэн дуудлагаар /2015.06.28/ Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж, хаалгыг онгойлгон Д /13 настай, эмэгтэй/-ыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Үерийн мэдээлэл:

       Говь-Алтай аймгийн Бугат суманд их хэмжээний бороо орсоны улмаас үерт автсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

      Ховд аймгийн Дарви сум, Дэлгэр багийн нутаг “Баясгалантын уулзвар” гэдэг газар зусч байсан малчин А-гийн гэр /2015.06.28-ны өдрийн 12:00 цагийн орчим/ үерт автаж,  Т /3 настай,эрэгтэй/ хөнгөн гэмтэн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  

Ой, хээрийн түймэр:

       Ихэнх нутгаар хур тунадас бага орж байгаа нь хуурайшилтын түвшин нэмэгдэж, ой, хээрийн түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байна.

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 206 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна

Асч байгаа:

       Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.16/ Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн албан хаагчид нийт нийт 89 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр; 

 

       Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.24/ Сэлэнгэ, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран нийт 82 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;

 

       Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.25/ Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

 

      Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.26/ Сэлэнгэаймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн албан хаагчид нийт  60 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

 

 

       Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.26/ Сэлэнгэаймгийн Онцгой байдлын газар, НийслэлийнОнцгой байдлын газрын албан хаагчид нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

 

       Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.24/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0257 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран нийт 28 хүн, 2 техник хэрэгсэл, 5 морьтойгоор;

 

       Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Хайрхан голын хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.16/ тус аймгийнОнцгой байдлын газрын 10 хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран нийт 20 хүн, 2 техник хэрэгсэл, 20 морьтойгоор;

 

       Булган аймгийн Сэлэнгэ сумын Тархитай багийн нутаг “Харцайн эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.28/ Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтртан нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна. 

 

Цурамд оруулсан:

       Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Говийн  мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 16 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.25/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран  нийт 40 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурамд оруулсан.

       Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг “Их Төхөм” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.25/ аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран  нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг цурамд оруулсан.    

Унтраасан:

        Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.06.24/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран  нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраасан.     

Ой, хээрийн түймрийн тухай мэдээлэл:

       Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Бурхан халдун” уулын зүүн хойд талд /сумын төвөөс баруун хойд зүгт 250 км-т/ ойн түймрийн голомт илэрсэн тухай мэдээллийг 2015.06.26-ны өдрийн 17:00 цагт /17:30 цагт/ Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Тус голомтын байгаль, газар зүйн онцлогоос, шалтгаалж хүн хүрч ажиллах боломжгүй.

Дөрөв: Тенхикийн холбогдолтой ослын талаар

4.3.Химийн хорт бодисын тээвэрлэлтийн тухай мэдээлэл:

       Улаанбаатар хот-Завхан аймгийн чиглэлд “Баян-Айраг-Эксплорэйшн” ХХК-ийн 240 тонн “Цианит натри” химийн хорт бодис тээвэрлэх үйл ажиллагаанд Аврах тусгай ангийн албан хаагчид /2015.06.25-ны өдрөөс хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь 2015.06.29-ны өдрийн 00:35 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутагт зорчиж байна.