ОУУЗУХСНХ-ны төлөөлөгчид УИХ-ын гишүүдтэй уулзлаа
УИХ-ын гишүүд
2015.06.29

ОУУЗУХСНХ-ны төлөөлөгчид УИХ-ын гишүүдтэй уулзлаа

Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн удирдагчдын уулзалтад хүрэлцэн ирсэн ОУУЗУХСНХ-ны Женев дэх захиргааны газрын дарга Фрэнк Мохауэр, Ази номхон далай бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Мартин Фоллар, Зүүн Азийн бүс нутгийн төлөөлөгчдийн дарга София Стойменова нар УИХ дахь “Парламентийн нөхөд' бүлгийн гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан нарын гишүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд УИХ дахь бүлгүүдээс хамгийн түрүүнд идэвхтэй цуглардаг Улаан загалмайн “Парламентын нөхөд” бүлэг юм хэмээн онцолж, хүрэлцэн ирсэн нөхөддөө талархлаа. Тэрбээр цааш нь, МУЗН- ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулан боловсруулахад хамтран ажиллаж байгаа Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооныхон болон УИХ-ын нэр бүхий гишүүддээ талархал илэрхийлээд бидний хамтын  ажиллагааны үр дүнд төр болон үндэсний нийгэмлэгийн харилцаа улам тодорхой болж, хүмүүнлэгийн  үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх тухай танилцууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар уулзалтад оролцогчид санал солилцож,  цаашид хуулийн хэлэлцэн батлахад хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн юм. Эдүгээ  хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.

УИХ-ын гишүүнГ.Баярсайхан МУЗН-ийн хуулийн төслийн хэд хэдэн хэлэлцүүлэгт оролцсон “Парламентын нөхөд” бүлгийн идэвхтэй, гишүүдийн нэг агаад тэрбээр хуулийн хэлэлцэн батлуулахад тууштай ажиллана гэдгээ нэн тэргүүнд илэрхийллээ.                УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл мөн адил хуулийн төслийн хэлэл цүүлгүүдэд оролцож, Улаан загалмайн Сайн дурын идэвхтнүүдийг дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой саналуудыг хуулийг төсөлд тусгуулсан юм. Хуулийн үе шат бүрт ажиллаж буй учраас тэрбээр дэлхий нийтийн хүмүүнлэгийн хамгийн том сүлжээбайгууллага Улаан загалмай хөдөлгөөн ийнхүү  үндэсний нийгэмлэгүүдийнхээ хүчин чадлыг бэхжүүлэхэд ихээхэн тусалж, хүчин чармайлт гаргаж байгаад талархлаа.

Нэн удахгүй УИХ- аар Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна. Иймд энэ хуульд оруулах МУЗН- ийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ ОУУЗУХСНХ болон бусад үндэсний нийгэмлэгүүдийн турш лагад тулгуурлан ирүү лэхийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүсэж байв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, МУЗН- ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулахад улс төрийн намуудын бүх төлөөлөл оролцож, эмзэг байдал буй иргэдийнхээ төлөө хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэнн  хуульд тунхагласан хүнлэг энэрэнгүй иргэний нийгэм байгуулах заалтын мөн чанар, зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү хууль ихээхэн ач холбогдолтой гэв.

Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчид “Парламентын бүлэг”- ийн гишүүдэд үндэсний нийгэмлэгийнхээ хөгжил, дэвшил улмаар улс орныхоо эмзэг байдалд буй иргэдийнхээ төлөө ажиллаж буй эрхэм ги- шүүдэд талархал илэрхийлж байв. Мөн ирэх 11 дүгээр сард ОУУЗУХСНХ- ны төв Женевт болох олон улсын хуралд Монгол Улсын төр, засаг ач холбогдол өгч оролцоно гэж найдаж буйгаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, улс орны Засгийн газар Женевийн конвенцээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд энэхүү олон улсын хурлын ач холбогдол оршиж байна гэсэн.