Залуус Консерватив намыг дэмжиж байна
2015.06.25

Залуус Консерватив намыг дэмжиж байна

Ирээдүйдээ итгэлтэй, Эх орны ирээдүй болсон оюутан залуус, улс төрийн шинэ хүчнийг дэмжиж байгаагаа илэрхийлж давалгаа үүсгэн Монгол Консерватив намд элсэн орж байна. 

Тэд хэлэхдээ Монгол төрийн ужиг өвчин болсон "МАНАН"-аас ангижирч төрдөө шинэ салхи оруулахыг эрмэлзэн нэгдэж, Монгол хүний сайн сайхны төлөө, бидний үргэлжлэл болсон үр хүүхдийнхээ төлөө Монгол залуус сэрэх цаг болсон гэж мэдэгдлээ. Тэднийг Нийслэлийн Монгол Консерватив намын дарга Б. Энхбаяр хүлээн авч уулзан "Бид Монгол залуусаа чадваржуулах, мэдлэгжүүлэх ажлыг үнэ төлбөргүйгээр хэрэгжүүлнэ."гэдгээ амлаад цаашид Шинэ үеийн залуус бид бүгдийн энэ нэгдлийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй хэмээн онцолжээ.