Хоногт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэнэ
100 тонн ургамлын тос үйлдвэрлэнэ
2015.06.22

Хоногт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэнэ

Хүний биед амин дэмээр баялаг 100 хувийн цэвэр экологийн бүтээгдэхүүн ургамлын тосыг Монгол хөрсөнд герман рапс үрээр тарьж ургуулан Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үндэсний үйлдвэрлэгч болох “Майнд Тэч” компани Монголын анхны өндөр хүчин чадал бүхий ургамлын үр боловсруулах үйлдвэрийг барьж энэ сарын 18-нд ашиглалтад оруулав. Тус үйлдвэрийг барих ажил 2012 онд эхэлжээ.Төрөөс үндэсний үйлдвэрийг дэмжиж дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэгч компани төрүүлэх зорилгоор Чингис бондыг гаргасан. Энэхүү бонд үр өгөөж өгч эхэлсэн байна.

Тус компани Чингис бондоос 22,5 тэрбум төгрөгийн зээл авч өөриин хөрөнгө оруулалт 10 тэрбум төгрөг нэмж нийтдээ 32,5 тэрбум төгрөгөөр уг үйлдвэрийг байгуулсан байна. Үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат, “Дельта Холдинг” группын төлөөлөгч “МайндТэч” компанийн захирал Б.Мөнхбаяр болон үйлдвэрийн удирдлагууд, ажилчид, сумын иргэд оролцлоо.

Хоногт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр Монголын ургамлын тосны хэрэгцээг 100 хувь хангах боломжтой аж. Манай улсын ургамлын тосны жилийн хэрэгцээ 26-30 мянган тонн байдаг. Энэ үйлдвэр орон нутгийн 80 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Рапс тариалдаг 20 гаруй компанитай гэ рээбайгуулан Герман үрээр рапс тариалах захиалгыг тэдэнд өгч сүүлийн долоон жил хамтран ажиллаж байгаа гэдгийг компанийн удирдлагууд хэлж байна.

Энэ жилийн тухайд 15 мянган га талбайдтариалалт хийж 30 мянган тонн рапс авахаар төлөвлөсөн байна. Тус компани арваад жил Монголын ургамлын тосны хэрэгцээг импортоор 100 хувь хангаж байсан. Энэ туршлага дээрээ тулгуурлан ийнхүү монгол хөрсөнд тариалсан амин дэмээр баялаг, химийн хольцгүй, цэвэр экологийн хүнсний тосыг гаргаж аваад баина. Нэг литрээр савласан "Оргих" нэртэй ургамлын тосоо 2800 төгрөгөөр

борлуулахаар тооцжээ. Эднийх Чингис бондын зээлийн хүү төлөлт хэвийн энэ зургаан сараас үндсэн зээлээ төлж эхлэх ажээ. Экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас солонгосчууд сонирхож, импортлох талаар санал тавиад байгаа гэнэ. Мөн биодизель түлш гарган авч дизель хөдөлгүүрт автомашинд туршиж үзсэн бөгөөд био түлш утаа ялгаруулалт бага, үнэргүй гэх мэт давуу тал олон байгаа нь батлагджээ. Мөн малын хүчит тэжээл гарган авчээ. Эдний хүчит тэжээлээр малаа тэжээсэн малчид сүүний гарц эрс сайжирч, махны жин нэмэгдсэн гэдгийг онцолсон байна.