О.Баасанхүү: “Петрочайна”-г шалгана
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.06.10

О.Баасанхүү: “Петрочайна”-г шалгана

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Ажлын хэсэг байгуулж, Дорнод аймгийн нутаг Тамсагийн орд газарт газрын тосны олборлолт явуулдаг “Петрочайна” компанид шалгалт хийхээр болсон тухайгаа мэдээлэл хийв.

Учир нь, тус компанитай холбоотой оргодвл гомдол тус Байнгын хороонд олноор ирэх болжээ. Байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн хэлснээр “Петрочайна” компанитай байгуулсан гэрээ ёсоор монгол ажилчдыг тодорхой хэмжээний ажлын байраар хангах ёстой байдаг аж.

Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүй, зөвхөн хятад ажилчдыг ажиллуулж байгаа учир Ажлын хэсэг томилж маргааш газар дээр нь хяналт шалгалт хийхээр болсон аж. Тухайлбал, “Петрочайна” компанийн олборлолт явуулж байгаа талбайд газрын тос зөөдөг 400 гаруй машин байдаг ч бүгдээрээ хятад ажилчин буй нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагийн илрэл гэнэ. Тиймээс Ажлыг хэсгээс “Петрочайна” компанид шалгалт хийж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах аж.