Урьдчилгааг 10 хувь болгоход УИХ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй
Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийв.
2015.06.08

Урьдчилгааг 10 хувь болгоход УИХ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын мэдээлснээр орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн хүрээнд 67 мянга 612 иргэнд 2 их наяд 957 тэрбум төгрөгийн зээл, 1657 иргэн, ахмад дайчдад орон сууцны буцалтгүй тусламж үзүүлжээ.

Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувь, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн орон сууцны зээлийн 70.2 хувийг 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувь руу шилжсэн зээл эзэлж байгаа бол 24.2 хувийг банкны эх үүсвэрийн зээл эзэлж байна.

УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, намуудын мөрийн хөтөлбөрт орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх асуудал тодорхой тусгагдсан. Барилга ба түүнтэй холбоотой салбарын үйлдвэрлэл ДНБ-ий 10-аас доошгүй хувийг тогтмол эзэлж байдаг.

Тус салбарын банкуудын нийт зээл багцад эзлэх хувийн жин нь тасралтгүй өссөн нь тухайн салбарын эдийн засагт эзлэх байр суурь өргөжсөний дээр эдийн засгийн өсөлтөд улам нөлөөлснийг харуулж байгааг дурдлаа.

Тиймээс өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс барилгын салбарыг дэмжих шаардлага байгааг онцолсон. Засгийн газар энэхүү арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжүүлэхийн тулд нийгмийн даатгалын сангийн тухай хуулинд нийгмийн даатгалын санг дотоодын хөрөнгө оруулагч боолгон ашиглах талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа аж.

Ерөнхий сайдыг товч мэдээлэл хийсний дараа гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Зах зээл дээр зарагдахгүй байгаа олон мянган барилга байна гэсэн. Гэтэл ИБШХЕГ хашаандаа ажилчдын орон сууц бариад 21 сая төгрөг аваад байх юм. Зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцыг агентлагууд нь худалдаж авч болдоггүй юмуу?

Хоёрт, Өргөдлийн байнгын хороонд орон сууцтай холбоотой өргөдлүүд их ирж байна л даа. Сүүлдээ газраа чөлөөлчихөөд гэр гуйсан өргөдөл бичиж байна. 30 хувийн урьдчилгааг 10 хувь болгосон. Банкны салбар эрсдэлд орох уу. Барилгын үнийг бууруулах ямар бололцоо байна вэ? гэдгийг асуусан.

Харин УИХ-ын гишүүн А.Бакей

Эрэлт тал болохгүй байна. иргэдийн худалдан авах чадвар муу байна. орон сууцны үнэ буурахгүй байна. явж явж орон сууцны борлуулалт чухал гэдэг нь харагдаж байна. банкийг дэмжих замаар эрэлтийг дэмжих талаар ямар нэг бодлого байж болох уу. Төрийн оролцоо хязгаартай байх ёстой. Өнгөрсөн хугацаанд төрийн оролцоотой явсан төслүүдийн үр дүнгийн талаар судалгаа байна уу?

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

"2004-2008, 8008-2012, 2012-2015 оны хооронд гэр хорооллыг орон сууцжуулсан байдлыг гаргаж өгөөч. Эдгээр төслийг санхүүжүүлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээг хэлж өгөөч. Гэр хорооллын дэд бүтэцтэй, дэд бүтэцгүй байршлын хооронд ялгаа их байна. 20 сая, 300 сая гээд 10 дахин зөрүүтэй байна. Иргэдтэй уулзахаар компаниуд газрыг хэт хямд үнэлж байна гэдэг. Хот болохоор олон компани оруулахаар ашиггүй болоод байгаа учраас шалгаруулж байгаа гэдэг. Үүн дээр ямар нэг зохицуулалт байна уу"