2015.06.05
Төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг ЗГ-ын өрөөс хассан
Улсын Өрийн босгыг ДНБ-ны 58,3 хувиас хэтрүүлэхгүй байхаар баталсан. Тиймээс нэмж өр зээл тавих гэхлээр өрийн босгондоо баригдаад гацчихаад байгаа тул ямар нэг гарц хайх тохироонд хүрсэн хамтарсан намууд тэр гарцаа олсон.
Тэр нь Засгийн газрын өрөөс төмөр замын, эрчим хүчний салбарын өрийг хасах тохироо юм. Энэ тохироонд хүрсэн Засгийн газар ойрноос салбаруудад зориулсан хөгжлийн зээлийг авна гэдгээ сангийн сайд мэдэгдэж байна.