ШӨХТГ, ЦЕГ хамтран шалгалт хийнэ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар
2015.06.02

ШӨХТГ, ЦЕГ хамтран шалгалт хийнэ

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, ЦЕГ- ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Уг санамж бичгийн хүрээнд талууд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийн хамгаалах чиглэлээр хамтран хяналт шалгалт, сургалт судалгааны ажлуудыг зохион байгуулж, шаардлагатай мэдээ, мэдээлэл солилцох юм.

Түүнчлэн олон нийт, аж ахуй эрхлэгчид, төрийн болон нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллагуудад хууль тогтоомж сурталчлахаар болжээ.  ШӨХТГ-аас хийж байгаа хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг хууль бусаар хохироох, хууль бус орлого олох зөрчлүүд гарах болсон бөгөөд эдгээр нь гэмт хэргийн шинжтэй байх тохиолдол байдаг.

Иймээс Өрсөлдөөний тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагад холбогдох баримт материалыг шилжүүлж, шалгуулах ажлыг санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх юм байна.